Төвийн бүсийн аймгуудын өмгөөлөгчдийн нэгдсэн зөвлөгөөн 2024 оны 08 сарын 04-нөөс 9-ний өдрүүдэд Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сум, Хатгал тосгон дахь “Дөл” жуулчны баазад амжилттай зохион байгуулагдлаа. Энэ удаагийн нэгдсэн зөвлөгөөнд Архангай, Булган, Дархан-Уул Орхон, Өвөрхангай, Сэлэнгэ, Хөвсгөл аймаг дахь өмгөөлөгчдийн салбар зөвлөлүүд болон Нийслэлийн Өмгөөлөгчдийн салбар зөвлөлийн нийт 86 өмгөөлөгчид оролцлоо.
Энэ үеэр өмгөөлөгчид Хүний эрхийн тулгуур асуудлуудаас гадна Эрүүгийн болон Захиргааны эрх зүйн чиглэлээр нэн хэрэгцээтэй сэдвүүдээр хуульчийн үргэлжилсэн 4 багц цагийн сургалтад хамрагдаж, мэдлэгээ тэлж, харилцан туршлагаа солилцсон юм.
               Зөвлөгөөнд оролцсон өмгөөлөгчдийн дунд “Өмгөөлөгчийн мэргэжлийн үнэ цэнэ ба нийгмийн хариуцлага” сэдэвт илтгэлийн уралдаан зохион байгуулж тэргүүн байрт Орхон аймаг дахь өмгөөлөгчдийн салбар зөвлөлийн гишүүн, өмгөөлөгч С.Дорждулам, дэд байрт Хөвсгөл аймаг дахь өмгөөлөгчдийн салбар зөвлөлийн гишүүн, өмгөөлөгч Б.Манлайбаяр нар тус тус шалгарч өргөмжлөх шагналуудаар шагнагдлаа.
               Оролцогчдыг 6 багт хуваан 3 төрөлт спортын тэмцээн зохион байгуулж нэгдсэн дүнг гаргахад Тэргүүн байранд өмгөөлөгч П.Жамба ахлагчтай “Цойцон” нуур баг, дэд байранд Т.Энхбаяр ахлагчтай “Ачмаг нуур” баг, гутгаар байранд П.Амгаланбаатар ахлагчтай “Тарган нуур” баг шалгарсанаар Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Төвийн бүсийн аймгуудын өмгөөлөгчдийн нэгдсэн зөвлөгөөн хаалтаа хийв.
               Нэгдсэн зөвлөгөөний ерөнхий зохион байгуулагчаар Монголын Өмгөөлөгчдийн Холбоо, хамтран зохион байгуулагчаар Хөвсгөл аймаг дахь өмгөөлөгчдийн салбар зөвлөл оролцлоо.
               Төвийн бүсийн аймгуудын өмгөөлөгчдийн нэгдсэн зөвлөгөөнд Монголын Өмгөөлөгчдийн Холбооны ерөнхийлөгч Л.Данзанноров, Удирдах зөвлөлийн гишүүн, ажлын хэсгийн ахлагч Б.Энх-Эрдэнэ, Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Удирдах зөвлөлийн гишүүн өмгөөлөгч П.Амгаланбаатар, Б.Баясгалан, Л.Баасанжав, Б.Дашдорж, О.Санчирбал, Б.Чулуунгэрэл, М.Хандармаа, Ө.Эрдэнэ-Очир, Б.Батзаяа, Нийслэлийн Өмгөөлөгчдийн зөвлөлийн дарга Т.Энхбаяр, Орхон, Хөвсгөл аймгуудын Засаг даргын Тамгын газар, “Номин холдинг” ХХК, Өмгөөллийн “Адвокат консалтинг” ХХН, Өмгөөллийн “Анта партнерс” ХХК, Өмгөөллийн “Дигест” ХХК, Өмгөөллийн “Жалайр чо” ХХН, Өмгөөлийн “Жастис Монгол” ХХК, Өмгөөллийн “Легал гайд” ХХК, Өмгөөллийн “Монгол Өмгөөлөгч” ХХН, Өмгөөллийн “Онч нүүдэл” ХХН, Өмгөөллийн “Өү ти партнерс” ХХН, өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт, Б.Баатарсайхан, Б.Тэнгис, Я.Оюун-Эрдэнэ, К.Манлай, Я.Батханд, Д.Дэлгэрцэцэг, Г.Тамир, Б.Мөнхгэрэл, Э.Энххэрлэн нар тус тус хандив өргөн дэмжлэг үзүүлсэн болно.
               Зөвлөгөөнийг хамтран зохион байгуулсан болон дэмжин оролцсон байгууллага, хуулийн этгээдүүд, өмгөөлөгч, орон нутгийн салбар зөвлөлүүд, өмгөөлөгчид болон сургагч багш нартаа Монголын Өмгөөлөгчдийн Холбооны нэрийн өмнөөс чин сэтгэлийн талархал илэрхийлье.
МОНГОЛЫН ӨМГӨӨЛӨГЧДИЙН ХОЛБОО

No comment

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *