Ази номхон далайн бүсийн хуульчдын мэргэжлийн холбоодын 34 дэх удаагийн дээд хэмжээний чуулга уулзалт (34th POLA SUMMIT) 2024 оны 06 сарын 06-09-ны өдрүүдэд БНХАУ-ын Засаг захиргааны тусгай бүс Хонгконгт амжилттай зохион байгуулагдлаа.
Ази, номхон далайн бүсийн 20 орны Ерөнхийлөгч, удирдлагууд оролцсон тус Дээд хэмжээний уулзалтад Монголын Өмгөөлөгчдийн Холбооны ерөнхийлөгч Л.Данзанноров, Монголын Өмгөөлөгчдийн Холбооны 4 дэх ерөнхийлөгч Д.Батсүх, Гадаад харилцаа, хамтын ажиллагаа хариуцсан мэргэжилтэн Б.Банзрагч нар оролцлоо.
Уулзалтын үеэр дэлхий дахин дахь хуульчийн мэргэжлийн үйл ажиллагааны тогтвортой байдал, хууль зүйн үйлчилгээний либералчлал, мэргэжлийн өөрөө удирдах ёсыг бэхжүүлэх асуудлаар өргөн хэмжээний хэлэлцүүлэг өрнүүлж, Хуульчдын мэргэжлийн холбоодод тулгамдаж буй асуудлаар илтгэл хэлэлцүүлж, харилцан туршлага солилцлоо.
Монголын Өмгөөлөгчдийн Холбооны гадаад харилцаа, хамтын ажиллагааг олон улсад өргөжүүлэх зорилгоор Ерөнхийлөгч, бусад төлөөлөгчдийн хамтаар Бүгд Найрамдах Солонгос Улсын хуульчдын холбооны Ерөнхийлөгч Ким Ён Хүүн /Kim Young Hoon/, Австрали улсын хуульчдын зөвлөлийн Ерөнхийлөгч Грег Маккинтайр /Greg Mcintyre/, Сингапур улсын хуульчдын нийгэмлэгийн ерөнхийлөгч Лиса Сэм /Lisa Sam/ нартай тусгайлан уулзаж хоёр орны Холбоодын цаашдын хамтын ажиллагааг хөгжүүлэх, тодорхой асуудлуудаар хамтран ажиллах санамж бичиг байгуулах талаар санал солилцлоо.
МОНГОЛЫН ӨМГӨӨЛӨГЧДИЙН ХОЛБОО
No comment