Говьсүмбэр аймаг дахь өмгөөлөгчдийн салбар зөвлөлийн дарга П.Наранхүүг Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Удирдах зөвлөлийн 2024 оны 04 сарын 22-ны өдрийн тогтоолын дагуу өөрийнх нь хүсэлтээр үүрэгт ажлаас нь чөлөөлж, тус зөвлөлийн өмгөөлөгч Э.Сайханааг томилсонтой холбогдуулан Монголын Өмгөөлөгчдийн Холбооны ерөнхийлөгч Л.Данзанноров, Орон нутгийн салбар зөвлөл хариуцсан мэргэжилтэн Г.Отгонсүрэн нар уулзаж 2024 оны 05 сарын 16-ны өдөр зөвлөлийн даргын ажлыг нь хүлээлцүүллээ.
Монголын Өмгөөлөгчдийн Холбооны удирдлагууд 2024 оны 01 сарын 08-ны өдөр Говьсүмбэр аймгийн удирдлагуудтай байгуулсан санамж бичигт тусгагдсаны дагуу тус аймаг дахь Өмгөөлөгчдийн салбар зөвлөл үйл ажиллагаа тогтмол явуулах, аймгийн төвд байршил сайтай, 2 өрөө байрны түлхүүрээ хүлээн авсан талаарх мэдээллийг Холбооны удирдлагад дуулгалаа.
Өмгөөллийн салбарт тасралтгүй 32 жил ажилласан өмгөөлөгч Э.Сайханаа даргад болон тус зөвлөлийнхөндөө хүний эрхийг хамгаалах үйлсэд нь өндөр амжилт хүсье.
МОНГОЛЫН ӨМГӨӨЛӨГЧДИЙН ХОЛБОО

No comment

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *