Монголын Өмгөөлөгчдийн байгууллагын түүхт 96 жилийг тохиолдуулан Монголын Өмгөөлөгчдийн Холбоо, Монгол Улсын Их сургууль, “Монгол Өмгөөлөгч” хууль зүйн фирм хамтран “Бизнес эрхлэх эрх зүйн орчин ба хууль зүйн мэргэжлийн туслалцаа” сэдэвт эрдэм шинжилгээний хурал, хэлэлцүүлгийг 2024 оны 05 сарын 22-ны өдөр МУИС-ын номын сангийн 502 тоотод зохион байгуулах гэж байна.
Иймд эрхэм хуульч, өмгөөлөгч, бизнес эрхлэгч Та бүхэн эрдэм шинжилгээний хурал, хэлэлцүүлэгт идэвхтэй хамрагдана уу.
Хэлэлцүүлэгт /https://forms.gle/qVwWdrYN5wkgwLWN6/ холбоосоор бүртгүүлнэ үү.
Шаардлагатай тохиололд мэргэжилтэн Ц.Урангоотой /88441010/ дугаарын утсаар холбогдоно уу.
Жич: Үнэ төлбөргүй.
МОНГОЛЫН ӨМГӨӨЛӨГЧДИЙН ХОЛБОО
No comment