Монголын Өмгөөлөгчдийн Холбооны ЕрөнхийлөгчЛ.Данзанноров Авлигатай тэмцэх газрын урьдчилан  сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн ахлах ажилтан, ахлах комиссар Л.Нарантуяа, тус хэлтсийн  ажилтан, комиссар Б.Сүрэнжав нарыг 2024 -05-14-ний өдөр хүлээн авч уулзлаа. Тус уулзалтанд Холбооны гадаад харилцаа, хамтын ажиллагаа хариуцсан мэргэжилтэн Б.Банзрагч, “Өмгөөлөгч” сэтгүүлийн сэтгүүлч Д.Нэргүй нар оролцож авлигаас урьдчилан сэргийлэх, иргэдийг соён гэгээрүүлэх чиглэлээр хоёр байгууллага хамтран ажиллах боломжийн талаар санал солилцов. Цаашид хоёр байгууллага сургалт сурталчилгаа, судалгаа шинжилгээний ажил, иргэдэд эрх зүйн мэдээлэл хүргэх цуврал нэвтрүүлэг, контент бэлтгэх, зөвлөгөө мэдээлэл өгөх нээлттэй өдөрлөгт хамтран оролцож олон нийтэд зөвлөгөө өгч, гарын авлага шаардлагатай материалаар хангах, “Өмгөөлөгч”, “Шударга ёс” сэтгүүлүүдэд хоёр байгууллагын судлаачдын бүтээлээс нийтлүүлэх зэргээр үр дүнтэй хамтран ажиллах талаар тохиролцлоо.

МОНГОЛЫН ӨМГӨӨЛӨГЧДИЙН ХОЛБОО

No comment

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *