Олон улсын хөдөлмөрийн байгууллагын “Бриж II” төслийн хүрээнд албадан хөдөлмөрлүүлэх гэмт хэрэг болон ижил төстэй гэмт хэрэг, зөрчлийг илрүүлэх, мөрдөн шалгах, хянан шийдвэрлэх, энэ төрлийн гэмт хэргийн хохирогчдод хууль зүйн туслалцаа үзүүлэхэд дэмжлэг болох үүднээс сургалтын гарын авлага, хэрэглэгдэхүүн бэлтгэхээр төлөвлөж байгаа билээ.
Тус сургалтын гарын авлагад тусгах зорилгоор өмгөөлөгчдөөс энэ төрлийн хэрэг, зөрчилд өмгөөллийн үйл ажиллагаа эрхэлж байхад нийтлэг тулгардаг хүндрэл бэрхшээл, тэдгээрийн практикийн талаар санал асуулга авч байна. Нийт Өмгөөлөгч та бүхэн идэвхтэй оролцоно уу.
Дээрх санал асуулгын талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл Судалгаа хариуцсан мэргэжилтэн Г.Хишигдалай-тай 85101640 дугаараар холбогдоно уу.

МОНГОЛЫН ӨМГӨӨЛӨГЧДИЙН ХОЛБОО (google.com)
МОНГОЛЫН ӨМГӨӨЛӨГЧДИЙН ХОЛБОО

No comment

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *