Монголын Өмгөөлөгчдийн Холбоо, Шихихутуг хууль зүйн Их сургууль, Өмгөөлөгч Академи хамтран шинэ Өмгөөлөгчдийг мэргэшүүлэх сургалтыг 2024 оны 04 сарын 20-ны өдөр Шихихутуг хууль зүйн Их сургуулийн 304 тоот танхимд зохион байгууллаа.
Тус сургалтад Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өмгөөлөгчдийн анхаарах асуудлууд сэдвээр Ахмадын Хорооны гишүүн, ахмад өмгөөлөгч М.Хувцагаан, Мэргэжлийн хариуцлагын Хорооны гишүүн, өмгөөлөгч Г.Тамир тус хорооны хорооны үйл ажиллагааны мэдээлэл зөвлөмж өгч, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд анхаарах зарим асуудал сэдвээр өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт, Эрүүгийн хэргийн мэтгэлцээн, түүний онцлог сэдвээр өмгөөлөгч Б.Дашдорж, Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаан дахь өмгөөллийн үйл ажиллагааны онцлог сэдвээр өмгөөлөгч Г.Ганчимэг, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаан дахь өмгөөлөгчийн оролцоо, практикийн зарим асуудал сэдвээр өмгөөлөгч Б.Ганпүрэв, Өмгөөлөгчийн ёс зүй сэдвээр өмгөөлөгч Б.Тэнгис, Төрөөс үнэ төлбөргүй үзүүлж буй хууль зүйн туслалцааны хамрах хүрээ, улсын өмгөөлөгчдийн үйл ажиллагааны онцлог сэдвээр Хууль зүйн туслалцааны төвийн мэргэжил арга зүйн хэлтсийн дарга А.Амарсайхан, Өмгөөлөгчийн Мэргэжлийн Хариуцлагын даатгалын талаарх мэдээллийг Смарт брокерс даатгалын нэгдсэн төвийн гүйцэтгэх захирал З.Баасандалай нар мэдээлэл өгч, Монголын Өмгөөлөгчдийн Холбооны ерөнхийлөгч Л.Данзанноров, өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт нар өмгөөллийн үйл ажиллагааны явцад олж авсан мэдлэг туршлагаа хуваалцлаа.
Сургалтад оролцсон өмгөөлөгчид илтгэгчдээс асуулт асууж, санал бодлоо хуваалцан идэвхтэй оролцлоо.
Арга хэмжээг хамтран зохион байгуулсан байгууллагууддаа болон сургалтад оролцсон өмгөөлөгчдөдөө талархал илэрхийлж, ажлын өндөр амжилт хүсье.
МОНГОЛЫН ӨМГӨӨЛӨГЧДИЙН ХОЛБОО
No comment