Өмгөөллийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.15, Монголын Өмгөөлөгчдийн Холбооны гишүүнчлэлийн хураамжийн журмын 3.1, 4.2.3 дахь дэх хэсэгт тус тус зааснаар өмгөөлөгчдийн нэгдсэн бүртгэлд бүртгэгдсэн өмгөөлөгч нь Монголын Өмгөөлөгчдийн холбооны гишүүнчлэлийн хураамж төлөгч байх бөгөөд Монголын Өмгөөлөгчдийн холбооны гишүүнчлэлийн хураамж төлөх журмын 10.1, 10.3 дахь хэсэгт зааснаар гишүүнчлэлийн хураамжийг жил бүрийн эхний улиралд багтаан төлөх үүрэгтэй.
Монголын Өмгөөлөгчдийн Холбооны бүртгэлд 2023 оны 12 дугаар сарын 31-нийг хүртэлх байдлаар нэг жил, түүнээс дээш хугацааны гишүүнчлэлийн хураамжийн үлдэгдэлтэй нийт 281 өмгөөлөгч байна. Дээрх өмгөөлөгчдөд энэ тухай мэдээллийг 2024 оны 3 дугаар сарын 20-ны өдөр, мөн 2024 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр энэхүү мэдэгдлийг хувийн цахим шуудангийн хаягаар нь тус тус хүргүүлсэн болно.
Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гишүүнчлэлийн хураамжийг нэг жил, түүнээс дээш хугацаагаар төлөөгүй нь Өмгөөллийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.2, 11.2 дахь хэсэгт заасны дагуу өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх эрхийг хүчингүй болгох үндэслэл болно.
Иймд доорх бүртгэлийн дугаар бүхий өмгөөлөгчид гишүүний үүргээ хэрэгжүүлж, гишүүнчлэлийн хураамжаа 2024 оны 04 сарын 23-ны дотор төлөөгүй тохиолдолд өмгөөллийн үйл ажиллагаа явуулах эрхийг хүчингүй болгохыг мэдэгдэж байна.
МОНГОЛЫН ӨМГӨӨЛӨГЧДИЙН ХОЛБОО

No comment

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *