Монголын Өмгөөлөгчдийн Холбооны ерөнхийлөгч Л.Данзанноров, Монголын Үндэсний Олон Нийтийн Радио Телевизийн Нийгэм, эдийн засаг бодлогын нэвтрүүлгийн редакцын хөтлөгч, редактор М.Агиймаа, “Эрх зүйн хөтөч” нэвтрүүлгийг 15 жилийн турш бэлтгэн олон нийтэд хүргэсэн хөтлөгч Ц.Алтанцэцэг нартай уулзаж хамтран ажиллах талаар санал солилцлоо.
Уулзалтын үеэр “Бүх нийтийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх үндэсний хөтөлбөр”-ийн хүрээнд иргэдэд нэн шаардлагатай байгаа эрх зүйн мэдээ мэдээллийг олон нийтэд хүртээмжтэй шуурхай хүргэх, иргэдийн нийтлэг эрх, ашиг сонирхлыг хамгаалах, тэднийг хууль эрх зүйн зөвлөгөө, мэдээллээр хангах, шинээр батлагдсан хууль тогтоомжийн талаарх мэдээллийг “Эрх зүйн хөтөч” нэвтрүүлгээр дамжуулан хүргэх зэрэг асуудлаар хамтран ажиллахаар тохиролцов.
МОНГОЛЫН ӨМГӨӨЛӨГЧДИЙН ХОЛБОО
No comment