Монголын Өмгөөлөгчдийн Холбооноос Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, Монголын зохиолчдын эвлэлийн шагналт зохиолч, зураач, Монголын Өмгөөлөгчдийн Холбооны тэргүүний өмгөөлөгч Чимэдийн Энхээгийн “МАНДАХ НАРНЫ ЗҮГТ” номын танилцуулга, уран зургийн нүүдлийн үзэсгэлэнгийн нээлтийн үйл ажиллагааг Өмгөөлөгчдийн Холбооны хурлын танхимд зохион байгууллаа.
Арга хэмжээг нээж Монголын Өмгөөлөгчдийн Холбооны ерөнхийлөгч Л.Данзанноров үг хэлж, өмгөөлөгч Ч.Энхээ зургийн үзэсгэлэнгийн бүтээлүүдийнхээ талаар тайлбарлаж, зохиолоо танилцууллаа.
Үзэсгэлэн 2024 оны 03 сарын 14-18-ны өдрүүдэд 09:00-18:00 цагийн хооронд Монголын Өмгөөлөгчдийн Холбооны байранд үргэлжлэх тул өмгөөлөгч Та бүхэн хүрэлцэн ирж сонирхон, уг бүтээлүүдийг авах боломжтой юм.
МОНГОЛЫН ӨМГӨӨЛӨГЧДИЙН ХОЛБОО

No comment

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *