Монголын Өмгөөлөгчдийн Холбооны “Өмгөөлөгч” сэтгүүлийн шинэ дугаар хэвлэгдэн Та бүхний гар дээр очиход бэлэн боллоо.
Энэ удаагийн дугаарт цаг үеийн мэдээ мэдээллүүд, Туулай жилийн онцлох 9 үйл явдал, академич Ж.Амарсанаатай хийсэн “Дугаарын зочин”-ы ярилцлага, 2023 оны шилдэг өмгөөлөгч П.Ундрах-Эрдэнийн өгүүлэл, 2023 оны шилдэг орон нутгийн салбар зөвлөлөөр шалгарсан Өмнөговь аймаг дахь өмгөөлөгчдийн зөвлөлийн үйл ажиллагааны товч танилцуулга, Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Удирдах зөвлөлийн гишүүн З.Сүхбаатарын “Шүүх таслах тухай олонд тусламж үзүүлэх бүлгэмийн дүрэмд өмгөөлөгчдийн байгууллагын талаар зохицуулсан нь” сэдэвт судалгааны бүтээл, өмгөөлөгч Д.Золжаргалын Сингапур улсын өмгөөлөгчдийн байгууллага сэдэвт илтгэл, Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Шагналын журам, Удирдах зөвлөлийн 2024-2026 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Монголын өмгөөлөгчдийн Холбооны Ерөнхийлөгчийн 2024-2026 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Мэргэжлийн хариуцлагын хорооны зөвлөмж зэрэг Өмгөөлөгчдөд хүртээмжтэй мэдээ, мэдээлэл, судалгаа, өгүүллүүд нийтлэгджээ.
Бид цаг үеийн мэдээ мэдээлэл болон, Өмгөөлөгчдөд шаардлагатай дүрэм, журам, хөтөлбөр, ярилцлага, судалгааны ажлуудыг “Өмгөөлөгч” сэтгүүлээр дамжуулан Та бүхэнд хүргэхийг зорьж байна.
“Өмгөөлөгч” сэтгүүлийг Орон нутгийн салбар зөвлөл хариуцсан мэргэжилтэн Г.Отгонсүрэнтэй/80252535/ дугаарын утсаар холбогдож авна уу.
Үнэ: 10,000 төгрөг
“ӨМГӨӨЛӨГЧ” СЭТГҮҮЛ

No comment

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *