Монголын Өмгөөлөгчдийн Холбооны ерөнхийлөгч Л.Данзанноров, Монголын Олон Улсын ба Үндэсний спортын арбитрын ахлах арбитрч, өмгөөлөгч Э.Золжаргал, Монголын Өмгөөлөгчдийн Холбооны гишүүн өмгөөлөгч М.Уянга, Ө.Одончимэг нарыг хүлээн авч уулзлаа.
Уулзалтаар Монголын Олон Улсын ба Үндэсний арбитрын үйл ажиллагаа бодлого зорилтын талаар болон Монголын Өмгөөлөгчдийн Холбооны гадаад харилцаа, хамтын ажиллагаа түүнчлэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өмгөөлөгчдөд болон хэргийн оролцогчдод тулгамдаж буй зарим асуудлын талаар санал солилцлоо.
Энэ үеэр Олимп, Нийтийн биеийн тамир спортын үндэсний хороо болон Монголын Олон Улсын ба Үндэсний спортын арбитраас хамтран гаргасан “СПОРТЫН АРБИТР БА ДОПИНГ” эрх зүйн баримтын эмхэтгэлийн дээжээс Монголын Өмгөөлөгчдийн Холбооны номын санд хандивлав.
МОНГОЛЫН ӨМГӨӨЛӨГЧДИЙН ХОЛБОО
No comment