Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Удирдах зөвлөлийн 2024 оны 02 сарын 21-ний өдрийн 16 дугаар тогтоолоор Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Нийслэлийн салбар зөвлөлийн даргаар, өмгөөлөгч Төгсийн Энхбаяр томилогдов.
ТАНИЛЦУУЛГА
Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Нийслэлийн салбар зөвлөлийн дарга Т.Энхбаяр 1981 онд Дундговь аймагт төрсөн. 2002 онд Удирдлагын Академийг Төрийн захиргааны удирдлага мэргэжлээр, 2011 онд Их Засаг Их Сургуулийг эрх зүйч мэргэжлээр, 2017 онд Монгол Улсын Их сургуулийн Хууль зүйн сургуулийг тус тус төгссөн, докторантаар суралцаж байгаа бөгөөд Монголын Өмгөөлөгчдийн Холбооны гишүүн, өмгөөлөгчөөр 6 дахь жилдээ ажиллаж байна.
АЖИЛЛАСАН БАЙДАЛ:
-2012-2014 онд Монгол улсын Соёлын яамны хуулийн хэлтсийн мэргэжилтнээр,
-2014-2016 Монгол Улсын Аж үйлдвэрийн яамны Хяналт, шинжилгээ-үнэлгээ, дотоод аудитын газрын даргаар,
-2018-2024 Нийгэмд үйлчилдэг “Нэг үеийнхэн ерэн найм” ТББ-ын үүсгэн байгуулагч, тэргүүн,
-2021 оноос Удирдлагын академийн Эрх зүйн тэнхимийн багшаар тус тус ажилласан.
Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Нийслэлийн салбар зөвлөлийн даргаар томилогдсон өмгөөлөгч Т.Энхбаяр Танд өмгөөлөгчдийн эрх ашгийг хамгаалах, нийгэмд шударга ёсыг тогтоох үйлсэд нь өндөр амжилт хүсье.
МОНГОЛЫН ӨМГӨӨЛӨГЧДИЙН ХОЛБОО
No comment