Монголын Олон Улсын Арбитр болон АНУ-ын Худалдааны яамны харъяа Хувийн эрх зүйн хөгжлийн хөтөлбөр /Commercial Law Development Program/ хамтран зохион байгуулж буй Арбитрын эрх зүйн сургалт 2024 оны 2 дугаар сарын 27-ны өдөр Монголын Үндэсний Худалдаа, Аж Үйлдвэрийн Танхимын 5 давхарт 503 тоот хурлын танхимд Арбитрын чиглэлээр мэргэшсэн гадаад багштай, монгол орчуулгатай зохион байгуулагдана. 09:00-16:30 цагийн хооронд явагдана.
Тус сургалтанд доорх линк буюу QR кодыг уншуулан бүртгүүлсэн 54 хуульч, өмгөөлөгч оролцох боломжтой. Сургалт үнэ төлбөргүй бөгөөд бүртгүүлсэн хуульч өмгөөлөгч цаг заваа зохицуулан тухайн өдрийн хөтөлбөрт бүтэн хамрагдах ёстойг анхаарга уу.
Сонирхсон хуульч өмгөөлөгчид доорх линкээр 2024 оны 02 дугаар сарын 23-ийг хүртэлх хугацаанд доорх линкээр бүртгүүлнэ үү.
Бүртгэлийн маягтыг Англи хэлээр бөглөх ёстойг анхаарна уу.
Сургалтын хөтөлбөрийн урьдчилсан төлөвлөгөөтэй танилцана уу.
МОНГОЛЫН ӨМГӨӨЛӨГЧДИЙН ХОЛБОО
No comment