Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт 2024 оны 1 дүгээр сарын 24-ний шөнө болсон эмгэнэлт үйл явдлын улмаас амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөөрөө хохирсон иргэдэд туслах хандивын үйл ажиллагааг нэр бүхий өмгөөлөгчдийн зүгээс санаачилж, Монголын Өмгөөлөгчдийн Холбоо зохион байгуулсанаар нийт 74 хандивлагчаас 6 600 000 төгрөг цугларч, хандивыг ГССҮТ-ийн харъяа, Түлэнхийн төвийн эрчимт эмчилгээний тасагт хамгийн хүнд байдалтай хэвтэн эмчлүүлж байсан хоёр иргэний ар гэрт 2024 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр гардуулан өглөө.
Тухайн иргэд аймшигт осол гарах үед ажил үүргээ гүйцэтгэж, дуудлагаар сантехникийн үйлчилгээ үзүүлж явсан иргэн А.Б., мөн түүний үеэл дүү, сантехникч Т.Э., нар бөгөөд ар гэрийнхэний зүгээс хамгийн хүнд үед тусламжийн халуун гараа сунгаж байгаа өмгөөлөгчиддөө чин сэтгэлээсээ талархаж байгаагаа илэрхийлж, ажил үйлсэд нь амжилт хүссэнийг уламжилж байна.
Хандивын санаачилгад нэгдсэн Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Ерөнхийлөгч Л.Данзанноров, нягтлан бодогч Г.Пүрэв, Ахмадын Хороо болон Өмгөөллийн Монгол Өмгөөлөгч ХХН, Өмгөөллийн Иннова Партнерс ХХН, Өмгөөллийн Ялагчийн индэр ХХН. Өмгөөлөгч Э.Билгүүн, Б.Батбаяр, Э.Жамц, А.Энхтуяа, Г.Мөнгөнцэцэг, Н.Мөнхзул, Г.Эрдэнэтулга, Ч.Хүрэлбаатар, М.Ганцэцэг, А.Золжаргал, П.Дэлгэр, Э.Энххэрлэн, О.Баярбаясгалан, Б.Дашдорж, Д.Наранбулаг, Ц.Цэрэнням Э.Дэлгэрцэцэг, Ш.Алтангадас, П.Гэрэлмаа, Н.Цэцэгмаа, М.Хандармаа, Э.Эрдэнэхишиг, Т.Саранхөхөө, Т.Мөнхтуяа, М.Пүрэвсүрэн, Д.Золзаяа, С.Отгонсүрэн, С.Хүрэлбаатар, Я.Баярсайхан, Э.Ганхөлөг, Т.Доржцэрэн, Л.Лхагвадорж, Г,Энхтүвшин, Б.Балжинням, Я,Өнөрбаян, Ч.Өнөржаргал, Т.Оюумаа, Т.Отгонпүрэв, Д.Баттөмөр, Н.Дашдулам, Д.Сарангэрэл, Т.Доржсэмбэ, Т.Урангэрэл, О.Сайнбаяр, Н.Болор-Уянга, Б.Оюунгэрэл, Н.Мөнхцэцэг, Д.Дэлгэрцэцэг, С.Өнөрзаяа, Б.Тэнгис, Я.Оюун-Эрдэнэ, Б.Азжаргал, Г.Оюунцэцэг, Э.Бумдарь, Х.Цэвээнжав, Б.Энх-Эрдэнэ, Д.Эрдэнэтуяа, Н.Батцэцэг, П.Төрбат, Н.Болормаа, И.Эрдэнэцэцэг, Д.Чимгээ, До.Батсүх, Д.Мөнгөнцэцэг, П.Лхагвасүрэн, С.Мөнхтулга, Т.Шүрэнцэцэг, Ц.Золбоо нарт болон иргэд, байгууллагуудад нийгмийн хариуцлагын хүрээнд хууль зүйн мэргэжлийн туслалцаа үзүүлж байгаа нийт өмгөөлөгчиддөө баярлалаа. Сайн үйлс дэлгэрэх болтугай.
МОНГОЛЫН ӨМГӨӨЛӨГЧДИЙН ХОЛБОО

No comment

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *