Монголын Өмгөөлөгчдийн Холбооны ерөнхийлөгч Л.Данзанноров, Дорноговь аймгийн Засаг дарга О.Батжаргалтай хамтран ажиллах санамж бичигт 2024.01.08-ны өдөр гарын үсэг зурлаа.
Тус арга хэмжээнд Өмгөөлөгчдийн Холбооны Удирдах зөвлөлийн дарга Б.Энхзаяа, дэд Ерөнхийлөгч М.Баасанбат, Удирдах зөвлөлийн гишүүн Б.Баясгалан, М.Хатанзориг М.Хандармаа, Удирдах зөвлөлийн нарийн бичгийн дарга Г.Отгонсүрэн, Дорноговь аймгийн Тамгын газрын дарга Н.Хонгорзул, Хуулийн хэлтсийн дарга Ч.Нандин-Эрдэнэ, Дорноговь аймаг дахь өмгөөлөгчдийн салбар зөвлөлийн өмгөөлөгчид оролцов.
Санамж бичгийн хүрээнд талууд иргэдийн хууль, эрх зүйн боловсролыг дээшлүүлэх, орон нутгийн Өмгөөлөгчдийн салбар зөвлөлтэй хамтран ажиллах, иргэдэд төрийн болон эрх зүйн үйлчилгээг жигд, хүртээмжтэй хүргэх зорилгоор Сайншанд хотод олон нийтэд эрх зүйн болон бусад төрийн үйлчилгээг нэг дороос авах нэгдсэн төв байгуулах, тухайн төвд Дорноговь аймгийн Өмгөөлөгчдийн Зөвлөлийн үйл ажиллагаа явуулах байраар хангах зэрэг асуудлаар нэгдсэн тохиролцоонд хүрлээ.
No comment