Монгол Улсад шинэ Үндсэн хууль баталсан түүхэн өдрийг тохиолдуулан Монгол Улсын Их Хурлын даргын ивээл дор Шатар сонирхогчдын Улсын аварга шалгаруулах 12 дахь удаагийн тэмцээн Төрийн ордонд амжилттай зохион байгуулагдлаа.

Тус тэмцээнд 21 аймаг, нийслэлээс нийт 4864 тамирчин оюун ухаанаа сорин өрсөлдсөнөөс Отгонтэнгэр их сургуулийн Хууль зүйн сургуулийн  багш, Хууль зүйн магистр, өмгөөлөгч, шатрын спортын дэд мастер Батхоролын Ургамалцэцэг тэргүүлж шинэ оноо спортын өндөр амжилтаар угтлаа.

Тэрбээр Хөдөлмөрийн эрх зүй, иргэний эрх зүйн чиглэлээр өмгөөлөл хийдэг. Энэ хүрээнд  сургалт, судалгааны олон бүтээл, өгүүлэл бичиж нийтийн хүртээл болгосон  өмгөөллийн салбарт өсч яваа залуу өмгөөлөгч билээ.

Дашрамд дурдахад тэмцээнд оролцогчдын  хамгийн ахмад нь 85 настай, хамгийн залуу нь 18 настай байсан нь манай улсад шатрын спорт хэрхэн хөгжиж, дэлхийн дэвжээнд ямархан амжилт үзүүлж байгаагийн тод жишээ болсноороо онцлогтой байлаа.

Нэмж хэлэхэд шатарчин бүсгүй маань хөдөлмөрийн эрх зүйн чиглэлээр докторын ажлаа бичиж байгаа аж. Ийнхүү өмгөөллийн салбарт дахин нэг  шатрын аварга мэндэлсэн  сайхан мэдээг дуулгахад таатай байна.

“ӨМГӨӨЛӨГЧ СЭТГҮҮЛ”

No comment

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *