Монголын Өмгөөлөгчдийн Холбооны ерөнхийлөгч Л.Данзанноров, Удирдах зөвлөлийн нарийн бичгийн дарга Г.Отгонсүрэн нар 2023 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Хүний эрхийн Үндэсний комисс Хүний эрхийн Түгээмэл тунхаглал батлагдсаны 75 жил, Хүний эрхийг хөхиүлэн дэмжих, хамгаалах үндэсний байгууллагуудын статусын талаарх зарчим /Парисын зарчим/ батлагдсаны 30 жил, Нэгдсэн Үндэстний байгууллагын Хүний эрхийн Дээд Комиссарын алба байгуулагдсаны 30 жилийн ой тохиож буйтай холбогдуулан 2012 оноос хойш жил бүр уламжлал болгон зохион байгуулж буй хүндэтгэлийн лекцэд Монголын Өмгөөлөгчдийн Холбооны байр суурийг илэрхийлж оролцлоо.
“Монгол Улс дахь Хүний эрх-Эдийн засаг, нийгэм, соёлын эрхэд анхаарал хандуулах нь” сэдвийн хүрээнд зохион байгуулагдаж буй хүндэтгэлийн лекцэнд Монгол Улс дахь Нэгдсэн Үндэстний Байгууллагын Суурин зохицуулагч Тапан Мишра “Тогтвортой хөгжлийн зорилгуудын хэрэгжилтэд хүний эрхийн шалгуурыг хангах нь” сэдвээр илтгэл тавьж, хэлэлцүүлэг өрнүүллээ.

No comment

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *