Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний 112 жилийн ой, Монгол Улсад Өмгөөлөгчдийн байгууллага үүсэж хөгжсөний 95 жилийн ойг тохиолдуулан Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Ерөнхийлөгч Л.Данзанноров, Дэд ерөнхийлөгч М.Баасанбат нар Засгийн газрын “Хууль зүйн албаны тэргүүний ажилтан” хүндэт тэмдгээр өмгөөлөгч Гансүхийн Буян, Хууль зүй, дотоод хэргийн яамны “Хүндэт жуух бичиг”-ээр өмгөөлөгч Эрдэнэчулууны Мягмарцэрэн, Лим Тэ Сү нар, Монголын Өмгөөлөгчдийн Холбооны дээд шагнал буюу “Өмгөөлөгчийн алдар” шагналаар өмгөөлөгч Доржийн Баасансүрэнд тус тус шагнал гардуулав.
Монгол Улсад Өмгөөлөгчдийн байгууллагыг хөгжүүлэхэд оруулсан хувь нэмэр, хүний эрх, эрх чөлөөг хамгаалах, хууль дээдлэх, нийгэмд шударга ёсыг бэхжүүлэх, хуульч өмгөөлөгчийн мэргэжлийн үүрэг, ёс зүйн нэр хүндийг өндөр өргөх хариуцлагатай үүргийг нэр төртэй гүйцэтгэж үр бүтээл, идэвх санаачилгатай ажиллаж Хууль зүйн салбар болон Өмгөөлөгчдийн холбооны хөгжил шинэчлэлд үнэтэй хувь нэмэр оруулсан өмгөөлөгч Та бүхэнд сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
МОНГОЛЫН ӨМГӨӨЛӨГЧДИЙН ХОЛБОО
 

No comment

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *