Монголын Өмгөөлөгчдийн Холбооны ерөнхийлөгч Л.Данзанноров, Хүний Эрхийн Үндэсний Комиссын дарга Ж.Хунан нар хамтран ажиллах санамж бичигт 2023.11.08-ны өдөр гарын үсэг зурлаа.
Тус арга хэмжээнд Өмгөөлөгчдийн Холбооны Удирдах зөвлөлийн гишүүн С.Цацралтуяа, дэд ерөнхийлөгч М.Баасанбат нар оролцов.
Санамж бичгийн хүрээнд талууд хүний эрхийн зөрчлийг таслан зогсоох үүднээс нийтийн эрх ашгийг хамгаалах өмгөөлөл, нөлөөллийн үйл ажиллагаа явуулах, хууль тогтоомжийн төсөл, санал боловсруулахад хамтарсан судалгааны ажил хийх, хүний эрхтэй холбоотой сургалт зохион байгуулах, сурталчилгаа явуулах талаар хамтран ажиллах, иргэдийн эрхийг бодитойгоор хамгаалах, хүний эрхийн мэдлэг ойлголтыг түгээх сургалт, семинар, уулзалт зөвлөгөөнийг хамтран зохион байгуулах, хүүхдийн эрхийн асуудлаар мэргэшсэн өмгөөлөгч бэлтгэх талаар хамтран ажиллахаар тохиролцлоо.
МОНГОЛЫН ӨМГӨӨЛӨГЧДИЙН ХОЛБОО
No comment