Монголын өмгөөлөгчдийн Холбоо, Хүний эрхийн Үндэсний Комисстой 2023 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр байгуулсан санамж бичгийн хүрээнд Өмгөөлөгчдийн холбооны гишүүн өмгөөлөгчдийг хүний эрхийн сургагч багшаар бэлтгэх, хүүхдийн эрхийн асуудлаар мэргэшсэн өмгөөлөгч бэлтгэх сургалтыг Цагдаагийн Ерөнхий газар, Монголын Хуульчдын Холбоо, хүүхдийн эрхийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг иргэний нийгмийн байгууллагуудтай хамтран 2023 оны 11 сарын 13-ны өдөр зохион байгууллаа.
Сургалтад оролцогчид хүүхдийн эрхийн хамгааллын чиглэлээр төрөөс баримталж буй бодлого, эрх зүйн дүрэм журам, стандартын талаар нэгдсэн мэдээ, мэдээллээр хангагдаж, хүүхэд хамгааллын тулгамдсан асуудлаар нээлттэй санал солилцлоо.
Хүүхэд хүчирхийллийн эсрэг үндэсний хөдөлгөөнөөс санаачилсан энэхүү мэргэшүүлэх сургалтыг Хүний эрхийн Үндэсний комисстой хамтран ирэх онд үе шаттайгаар үргэлжлүүлэн зохион байгуулах юм.
No comment