Өмгөөллийн тухай хуульд Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Мэргэшлийн хороо Өмгөөлөгчийн шалгалтыг жилд нэгээс доошгүй удаа зохион байгуулахаар зохицуулсан.
Уг асуудлаар Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Ерөнхийлөгч Л.Данзанноров Мэргэшлийн Хорооны дарга Г.Наранбаатарыг хүлээн авч уулзаж санал солилцов.
Уулзалтын дүнд Өмгөөлөгчийн шалгалтыг энэ ондоо багтааж зохион байгуулах, мөн ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг даруй шинэчлэн баталгаажуулахаар боллоо.
Шалгалтын товыг “Өмгөөлөгчийн шалгалт зохион байгуулах журам”-ын 6 дугаар зүйлд заасны дагуу Мэргэшлийн Хорооноос тогтоож, удахгүй нийтэд зарлана.
МОНГОЛЫН ӨМГӨӨЛӨГЧДИЙН ХОЛБОО

No comment

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *