Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Ерөнхийлөгч Л.Данзанноров ахмадын хорооны тэргүүлэгч С.Юмжирмаа, Т.Эрдэнэчимэг нарыг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын үеэр Өмгөөлөгчдийн байгууллагын түүхэн замнал, ахмад, дунд, залуу үеийнхний залгамж холбоо, Холбооны хөгжлийн асуудлаар санал солилцов.
Ахмад өмгөөлөгчдийн зүгээс шинээр сонгогдсон Ерөнхийлөгчид ажлын амжилт хүсч, Өмгөөлөгчдийн байгууллагыг бэхжүүлэх, өмгөөлөгчдийн үйл ажиллагааны баталгааг хангах чиглэлээр их зүйл хийж бүтээнэ гэдэгт итгэж байгаагаа илэрхийлж, гарын бэлэг гардууллаа.
Ахмадын хорооны нийт гишүүн өмгөөлөгч Та бүхэндээ талархал илэрхийлж, эрүүл энх сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
No comment