Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Эрхэм зорилго
- Хүний эрх, эрх чөлөө, хууль дээдлэх болон шударга ёсыг эрхэмлэн дээдлэх
- Өмгөөлөгчийн үйл ажиллагааны бие даасан, өмгөөлөгчийн хараат бус байдлыг хангах, бэхжүүлэх
- Өмгөөлөгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг төлөөлж, хамгаалахыг эрхэм зорилго болгон ажиллана
Монголын Өмгөөлөгчдийн Холбоо нь эрхэм зорилгынхоо хүрээнд дараах үйл ажиллагааг явуулна
- Хүний эрхийг хамгаалах, иргэд мэргэжлийн хууль зүйн туслалцаа авах эрхээ хэрэгжүүлэхэд нь дэмжлэг, туслалцаа үзүүлэх
- Монгол Улсад хууль дээдлэх болон шударга ёсны зарчим хэрэгжихэд шаардлагатай дэмжлэг үзүүлэх
- Өмгөөлөгчийн мэргэжлийн бие даасан үйл ажиллагааг дэмжиж, түүнийг бэхжүүлэхэд туслах
- Өмгөөлөгчийн мэргэжил, мэдлэг, ур чадварыг нэмэгдүүлэхэд туслалцаа үзүүлэх
- Өмгөөлөгчийн хараат бус байдлын баталгааг хангуулах, хараат бус байдал нь алдагдахаас хамгаалах
- Өмгөөлөгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол, ажил хэргийн нэр хүндийг хамгаалах чиглэлээр олон талт үйл ажиллагаа зохион байгуулах
- Өмгөөлөгч, хуульчийн ёс зүйг төлөвшүүлэхэд туслалцаа үзүүлэх