Хавсаргах баримт бичиг:
- Шагналд нэр дэвшигчийн мэдүүлэг (Баталсан загварын дагуу);
- Ажил байдлын тодорхойлолт болон хавсралт (Шагналд тохирох хүснэгтийг сонгож бөглөх);
- Сүүлийн 3 жил ёс зүйн хариуцлага хүлээж байсан эсэх болон шагналд нэр дэвших үед ёс зүйн зөрчилд шалгагдаагүй тухай лавлагаа;
- Журмын 12.4-д заасан хурлын тэмдэглэл, шийдвэр;
- Мэргэжлийн хариуцлагын даатгалын гэрээний хуулбар;
- Гишүүнчлэлийн хураамж хэзээ төлсөн талаарх лавлагаа;
- Урьд шагнагдсан Өмгөөлөгчдийн холбоо, Төрийн болон салбарын шагналын үнэмлэхийн хуулбар;
- Цагдаагийн ерөнхий газраас ял шийтгэлгүй эсэх лавлагаа;
- /Анкет татах/;
Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Нэгдсэн бүртгэлд бүртгүүлэх материалыг Баянгол дүүрэг, Энхтайваны өргөн чөлөө-46, Гранд Плаза 15 давхар #1505 тоотод биечлэн авч ирж өгөхөөс гадна шуудангаар хүлээн авна.
Дэлгэрэнгүй мэдээллийг 70126861-4 дугаараас лавлана уу.