МОНГОЛЫН ӨМГӨӨЛӨГЧДИЙН ХОЛБООНЫ

УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ЭЭЛЖИТ БУС ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Удирдах зөвлөлийн 2023 оны ээлжит бус хурал энэ оны 12 дугаар сарын 15-ны өдөр зохион байгуулагдаж дараах асуудлыг хэлэлцэж шийдвэрлэлээ;

Нэг.Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуульд заасан мэдээлэх үүргээ хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх ажлын хэсгийг Удирдах зөвлөлийн гишүүн Ч.Жадамбаар ахлуулж, 9 гишүүний бүрэлдэхүүнтэйгээр байгууллаа.

Хоёр.Болдын Оюу-Эрдэнийг “Өмгөөлөгч сэтгүүл” ХМБ-ын эрхлэгчийн үүрэгт ажлаас чөлөөлж, Ерөнхийлөгч Лхагвын Данзанноровыг томиллоо.

Гурав. Монголын Өмгөөлөгчдийн Холбооны шагналаар нэр бүхий 27 өмгөөлөгчийг шагнахаар шийдвэрлэлээ.

Дөрөв.А.Энх-Эрдэнийг Мэргэшлийн хорооны гишүүнээр батламжлахаас татгалзлаа.

Тав. Г.Баттулгыг Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооны гишүүнээс чөлөөлж, Монгол Улсын хууль зүйн, Дотоод хэргийн яамнаас санал болгосноор А.Эрдэнэбулганыг батламжиллаа.

Зургаа. Б.Дашдондовыг Мэргэжлийн хариуцлагын хорооны гишүүнээр батламжлахаас татгалзлаа.

Долоо.Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Удирдах зөвлөлийн 2024-2026 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлагдлаа.

МОНГОЛЫН ӨМГӨӨЛӨГЧДИЙН ХОЛБООНЫ

УДИРДАХ ЗӨВЛӨЛ