МОНГОЛЫН ӨМГӨӨЛӨГЧДИЙН ХОЛБООНЫ

УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ЭЭЛЖИТ БУС ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Удирдах зөвлөлийн 2023 оны ээлжит бус хурал энэ оны 12 дугаар сарын 10-ны өдөр зохион байгуулагдаж дараах асуудлыг хэлэлцэж шийдвэрлэлээ;

Нэг.Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Өргөмжлөх шагналын төрөл, удирдамжийг баталлаа.

Хоёр.”Хувийн Өмгөөлөгчийн Нийтэд тустай мэргэжлийн үйл ажиллагааны журам”-ын төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг Удирдах зөвлөлийн гишүүн Б.Дашдорж, З.Сүхбаатар, Ө.Эрдэнэ-Очир, Ерөнхийлөгч Л.Данзанноров 4 гишүүний бүрэлдэхүүнтэйгээр байгууллаа.

МОНГОЛЫН ӨМГӨӨЛӨГЧДИЙН ХОЛБООНЫ

УДИРДАХ ЗӨВЛӨЛ