Сайн байна уу Таны энэ өдрийн амгаланг айлтгая.
Монголын Өмгөөлөгчдийн Холбоо, түүний олон зуун гишүүд, өмгөөлөгчдийн үйл ажиллагаатай танилцах, хууль зүйн туслалцаа авах, эрх зүйн мэдлэгээ дээшлүүлэхэд тань болон өмгөөллийн эрх зүйн орчныг боловсронгуй болгох чиглэлээр манай хуульчдын дунд явагдах онол, арга зүйн сонирхолтой хэлэлцүүлэг, мэтгэлцээнтэй танилцах боломжийг бид олгож байна.
Монгол Улсын Үндсэн хуульд …хүмүүнлэг, иргэний, ардчилсан нийгмийг цогцлуулан хөгжүүлэх талаар заасан билээ. Монголчууд бидний зорьж буй энэ нийгмийн үнэт зүйл бол Таны эрх, эрх чөлөө бөгөөд түүнд хүндэтгэлтэй хандах, түүнийг хамгаалах баталгааг бүрдүүлэх, Төр нь хуульд захирагддаг байх эрх зүйт төрийн тулгуур зарчмуудыг хөгжлийнхөө гол чиг баримжаа болгож буй ийм хариуцлагатай үед Монголын Өмгөөлөгчдийн Холбоо ВЭБ хуудсаа шинэчлэн олны хүртээл болгож байна.
Хууль дээдлэх ёсыг энэ нийгэмд тогтооход иргэн таны эрх зүйн мэдлэг ухамсар, соёл төлөвших нь нэн чухал тул мэргэжлийн ур чадвар сайтай өмгөөлөгчтэй хамтран ажиллах, хууль зүйн туслалцаа авах замаар дээрх зорилт хангагдана гэдгийг сануулъя. Иймээс өмгөөлөгчөө чөлөөтэй сонгож, тэдний талаар мэдээлэл авах, нөгөө талаас манай өмгөөлөгчид өөр хоорондоо туршлагаа хуваалцаж өмгөөллийг улам боловсронгуй болгох чиглэлээр санал бодлоо чөлөөтэй илэрхийлэх, хамтран ажиллахад дэмжлэг үзүүлж, холыг ойртуулж хоёрыг уулзуулахад энэхүү цахим хуудас өргөн боломж олгоно гэдэгт бат итгэж байна. Мэдээлэл технологийн хөгжил дэвшилтэй манай өмгөөлөгчид хөл нийлүүлэн мэдлэг боловсролоо дээшлүүлэх цаг үеийн мэдээ мэдээллийг шуурхай хүртэх нь бидний хамтын ажиллагааны цаашдын чиг хандлага байх болно гэдгийг үүгээр илэрхийлье.
Тавтай морилон, тухлан саатна уу.
ХҮНДЭТГЭСЭН
МОНГОЛЫН ӨМГӨӨЛӨГЧДИЙН ХОЛБООНЫ ЕРӨНХИЙЛӨГЧ Б.ПҮРЭВНЯМ
|
"ӨМГӨӨЛЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЗОХИОН БАЙГУУЛАЛТ" СЭДЭВТ ИЛТГЭЛИЙН УРАЛДААН
2012-05-07 04:34:26
Монгол Улсад Өмгөөллийн байгууллага үүсч байгуулагдсан өдрийг угтан жил бүрийн 5 дугаар сарын 28-ны өдөр Хууль зүйн ухааны доктор, Хууль зүйн албаны тэргүүний ажилтан, Монголын өмгөөлөгчдийн холбооны гишүүн, нэрт өмгөөлөгч Амарравдангийн Энхбат агсны нэрэмжит эрдэм шинжилгээний шилдэг илтгэлийн уралдааныг хууль зүйн их, дээд сургуулийн оюутан, эрх зүйч, хуульч, өмгөөлөгчдийн дунд зохион байгуулж байхаар Монголын өмгөөлөгчдийн холбооны Удирдах зөвлөл шийдвэрлэсэн байна...
|
 |
МЭДЭГДЭЛ
2012-04-11 08:08:12
Хүний эрх, эрх чөлөө, шударга ёсыг хангах, шүүх ажиллагаанд
үйлчлүүлэгчийнхээ эрх, хууль ёсны ашиг сонирхолыг хамгаалахаар хүлээсэн
мэргэжлийн үүргээ гүйцэтгэснийх нь төлөө өмгөөлөгч О.Алтангэрэл, Т.Мөнхдэлгэр
нарт Нийслэлийн Сүхбаатар дүүргийн шүүх баривчлах шийтгэл ногдуулсан нь тус
Улсад ардчилал, хүний эрх, шүүх эрх мэдлийн тухай Үндсэн хуулийн дээд үзэл санаа,
эрс шинэчлэлийн хүрээнд бүтээсэн ололтуудыг бүдгэрүүлэх, улмаар шударга бус
шүүх ажиллагааг гэрчлэх нэгэн үйл явдал ардчилсан дэглэмийн үед нэгээр
нэмэгдлээ...
|
 |
МЭДЭЭЛЭЛ
2012-03-30 07:26:25
Сүүлийн үед олон нийтийн мэдээллийн хэрэгслээр өмгөөлөгчдийн талаар илт нэг талыг барьсан, шүүх хурлыг өмгөөлөгчид санаатай хойшлуулах, шүүн таслах ажилллагаанд саад учруулж байна гэсэн мэдээлэл нийтлэгдэж, цагдаагийн экс дарга нарт холбогдох эрүүгийн хэргийн шүүгдэгч нарын өмгөөлөгчдийг тойрсон асуудал боллоо....
|
 |
|
МЭДЭЭЛЭЛ
2012-03-20 03:26:11
ХҮНДЭТ ӨМГӨӨЛӨГЧДӨӨ
Монголын Өмгөөлөгчдийн Холбоо өмгөөлөгчдийн нэр хаягийн лавлагаа шинэчлэн хэвлүүлэх мөн өмгөөлөгчийн үнэмлэхний хугацаа сунгуулах ажлын хүрээнд 2011 оны 12 дугаар сараас эхлэн та бүхнээс шинэчилсэн анкетийг авч эхлэсэн билээ...
|
 |
|
МЭДЭЭЛЭЛ
2011-10-24 09:57:07
ӨМГӨӨЛӨГЧДИЙН АНХААРАЛД
Нийслэлийн шүүхээс 2011 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 1/1989 тоот албан бичгээр Үндсэн хуулийн 16 дугаар зүйл "...Хуульд заасан үндэслэл журмаас гадуур дур мэдэн хэнийг ч нэгжих, баривчлах, хорих, мөрдөн мөшгих, эрх чөлөөг нь хязгаарлахыг хориглоно..." гэсэн болон холбогдох хуулийн заалтыг хэрэгжүүлэх зорилгоор...
Жижүүрийн шүүгч ажиллах хуваарийг татаж авна уу.
|
 |
|
2011-09-20 18:11:13
Өмгөөлөгчдийн анхааралд!
Зүүн хойд Азийн бүсийн орнуудын Хуульчдын 3 дугаар форум
БНХАУ-д жил бүрийн 9 дүгээр сард Зүүн хойд
Азийн орнуудын хуульчдын форум зохион байгуулагдаж ирсэн уламжлалтай
бөгөөд өнгөрсөн жилийн уулзалтаас 3 дахь удаагийн форумыг Монгол Улсад
зохион байгуулахаар тохирч, Монголын өмгөөлөгчдийн холбоо үүрэг хүлээсэн
билээ...
|
 |
|
МЭДЭЭЛЭЛ
2011-08-26 15:37:00
ӨМГӨӨЛӨГЧДИЙН АНХААРАЛД
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газраас “Хуульчийн эрх зүйн байдлын
тухай” хуулийн төсөлд санал авахаар ирүүлсэн байна. Уг хуулийн төсөлд
өмгөөлөлийн үйлчилгээний зарчим, төрөл, өмгөөлөгчийн эрх зүйн байдлын
зохицуулалтын талаар тусгасан байна. Хуулийн төсөлтэй нарийвчлан
танилцаж саналаа өгнө үү.
Жич: Та бүхэн саналаа Монголын өмгөөлөгчдийн холбоонд бичгээр болон admin@ama.org.mn мэйл хаягаар ирүүлнэ үү.
Төсөл татаж авах
Мэдээлэл, судалгааны төв
|
 |
|
МЭДЭЭЛЭЛ
2011-07-18 09:13:21
Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Хессен мужийн Ерөнхий сайдын орлогч
бөгөөд Хууль зүй, интеграци ба европын асуудал эрхэлсэн сайд ноён
Иорг-Үвэ Хаан тэргүүтэй төлөөлөгчид Монгол улсад хийх айлчлалынхаа үеэр
манай холбоон дээр зочиллоо...
|
 |
|
МЭДЭЭЛЭЛ
2011-07-07 09:18:20
Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Ерөнхийлөгч Б.Пүрэвням, Сахилгын хорооны
дарга З.Алтангэрэл нар урьдчилан хорих төвд хоригдож байгаа өмгөөлөгч
Г.Дашдэмбэрэлтэй биечлэн уулзаад нөхцөл байдалтай танилцаад ирлээ.
Уулзалтын үед Г.Дашдэмбэрэлд өлсгөлөнгөө зогсоохыг зөвлөж, улмаар
зөвшилцөлд хүрч өнөөдрөөс эхлэн хуурай өлсгөлөн зарласнаа зогсоосон
байна...
|
 |
МЭДЭЭЛЭЛ
2011-06-24 09:43:34
Монголын Өмгөөлөгчдийн холбооны гишүүн өмгөөлөгч Г.Дашдэмбэрэлийг
төрийн эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр...
|
 |
УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХУРЛЫН МЭДЭЭЛЭЛ
2011-06-13 07:11:57
Монголын өмгөөлөгчдийн холбооны Удирдах зөвлөлийн ээлжит хурал 2011 оны 6 дугаар сарын 03-ны өдөр хуралдав. Хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэж шийдвэрлэлээ...
|
 |
|
НЭРТ ӨМГӨӨЛӨГЧ А.ЭНХБАТ АГСНЫ НЭРЭМЖИТ УРАЛДААН АМЖИЛТТАЙ БОЛОВ
2011-06-13 07:05:46
Судалгаа, шинжилгээний ажлыг хөгжүүлэх, өмгөөлөгчийн мэргэжлийн онцлогийг таниулах, түүнчлэн олон нийтэд өмгөөлөгчдийн байгууллага, өмгөөллийн үйл ажиллагааг сурталчлах, эрх зүйн чиглэлээр суралцаж байгаа оюутан суралцагчдад эрдэм шинжилгээний ажлын дадал, чадвар олгох зорилготой тус уралдааны эцсийн шатны шалгаруулалт 2011 оны 05 дугаар сарын 28-ны өдөр Монголын өмгөөлөгчдийн холбооны Сургалтын танхимд боллоо...
|
 |
САХИЛГЫН ХОРООНЫ МЭДЭЭ
2011-06-13 06:31:23
Монголын өмгөөлөгчдийн холбооны Сахилгын хороо 2011 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн хуралдаанаар....
|
 |
|
ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ШИЛДЭГ ИЛТГЭЛИЙН УРАЛДААН
2011-06-13 06:24:54
|
 |
|
АЖЛЫН ХЭСЭГ БАЙГУУЛАХ ТУХАЙ
2011-06-13 06:16:34
|
 |
АЖЛЫН ХЭСЭГ БАЙГУУЛАГДАВ
2011-06-13 06:12:53
|
 |
|
“Өмгөөлөгч” сэтгүүл хэвлэгдлээ
2011-06-13 06:02:33
Монголын өмгөөлөгчдийн холбооны мэдээллийн төвд “Өмгөөлөгч” сэтгүүлийн 42 дахь дугаар...
|
 |
|
Шинэ ном
2011-06-13 05:57:49
Отгонтэнгэр Их сургуулийн эрдэм шинжилгээ эрхэлсэн дэд захирал, Хуульзүйн шинжлэх ухааны доктор, профессор Лэгцэгийн Баасан багшийн “Монгол Улсын хөдөлмөрийн эрх зүй” ном хэвлэгдэн гараад Монголын Өмгөөлөгчдийн Холбооны мэдээллийн төвд ирээд байна.
Доктор Л.Баасан багш энэхүү номондоо Монгол Улсын Хөдөлмөрийн эрх зүйн ерөнхий ба тусгай анги аль алиныг нь нэгтгэн нийтэлсэн байна.
|
 |
|
Шинэ ном
2011-06-13 05:52:24
  Өмгөөлөгч та бүхэнд ахмад өмгөөлөгч Нямын Ламжавын "Өмгөөллийн үйл ажиллагааны аргын зарим асуудлууд" ном хэвлэлтнээс гараад манай мэдээллийн төвд ирсэн байгааг дуулгахад таатай байна.
|
 |