Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Ерөнхийлөгч Л.Данзанноров 2023 оны 12 сарын 1-ний өдөр Ахмадын хорооны дарга Я.Нямжавыг хүлээн авч уулзлаа.
Уулзалтаар Өмгөөлөгчдийн байгууллагын бодлого, үйл ажиллагааны талаар санал солилцож, Холбооны үйл ажиллагааны төлөвлөгөөтэй ахмадын хорооны үйл ажиллагааг уялдуулан, хамтран ажиллах, ахмад, дунд, залуу үеийн залгамж холбоог бэхжүүлэх чиглэлээр санал солилцлоо.
Я.Нямжав дарга олон жил Удирдах зөвлөлийн гишүүн, Нийслэлийн Өмгөөлөгчдийн зөвлөлийн болон Ахмадын хорооны даргаар ажилласан туршлагатай өмгөөлөгчийн хувьд Холбооны түүхэн замнал, үе үеийн удирдлагуудын хэрэгжүүлсэн бодлого, үр дүнтэй ажлууд, цаашид үйл ажиллагаандаа анхаарах асуудлуудын талаар үнэтэй зөвлөгөө, мэдээлэл өглөө.
Ахмадын хорооны цаашдын үйл ажиллагаанд өндөр амжилт хүсье.
No comment