өв аймаг дахь өмгөөлөгчдийн салбар зөвлөлийн дарга А.Мөнхтулгыг Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Удирдах зөвлөлийн 2024 оны 03 сарын 20-ны өдрийн 22 дугаар тогтоолын дагуу өөрийн хүсэлтээр үүрэгт ажлаас нь чөлөөлж өмгөөлөгч Б.Сонинбайгалийг томилсонтой холбогдуулан Монголын Өмгөөлөгчдийн Холбооны ерөнхийлөгч Л.Данзанноров, Хороо, Орон нутгийн салбар зөвлөл хариуцсан мэргэжилтэн Г.Отгонсүрэн нар уулзаж 2024 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр зөвлөлийн даргын ажлыг нь хүлээлцүүллээ.
Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Ерөнхийлөгч Л.Данзанноров, Төв аймаг дахь өмгөөлөгчдийн салбар зөвлөлийн даргын үүрэгт ажлыг олон жил үр бүтээлтэй, хариуцлагатай ажилласанд талархал илэрхийлж өмгөөлөгч А.Мөнхтулгад хүндэтгэл үзүүлэн, шинээр томилогдсон Б.Сонинбайгаль даргад амжилт хүсэж, Өмгөөлөгчдийн холбооноос орон нутгийн зөвлөлүүдэд чиглэсэн үйл ажиллагааны талаар нээлттэй санал солилцов.
Тус үйл ажиллагаанд Төв аймаг дахь салбар зөвлөлийн өмгөөлөгч Ш.Амарбаяр, Б.Батжаргал, Л.Мөнхдөл нар оролцлоо.
МОНГОЛЫН ӨМГӨӨЛӨГЧДИЙН ХОЛБОО

No comment

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *