Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Хяналтын зөвлөлийн Анхдугаар хуралдаан 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 100 хувийн ирцтэй зохион байгуулагдлаа.
Тус хуралдаанаар Хяналтын зөвлөлийн даргыг сонгох санал хураалт явагдаж, 2 нэр дэвшигч нэр дэвших хүсэлтээ илэрхийлснээс Хяналтын зөвлөлийн гишүүн Баасандоржийн Мэргэн, Намсрайдоржийн Түмэнбаяр нар өрсөлдсөнөөс Хяналтын зөвлөлийн гишүүн, өмгөөлөгч Б.Мэргэн олонхын саналаар сонгогдлоо.
Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Хяналтын зөвлөлийн бүрэлдэхүүнд:
Хяналтын зөвлөлийн дарга Б.Мэргэн
Хяналтын зөвлөлийн гишүүн А.Ариунтуул
Хяналтын зөвлөлийн гишүүн Э.Дөлгөөн
Хяналтын зөвлөлийн гишүүн Б.Жигмэддорж
Хяналтын зөвлөлийн гишүүн Г.Мөнгөнцэцэг
Хяналтын зөвлөлийн гишүүн Н.Түмэнбаяр
Хяналтын зөвлөлийн гишүүн П.Ундрах-Эрдэнэ
Хяналтын зөвлөлийн цаашдын үйл ажиллагаанд өндөр амжилт хүсье.
МОНГОЛЫН ӨМГӨӨЛӨГЧДИЙН ХОЛБОО

No comment

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *