Монгол Улсад Өмгөөлөх байгууллага үүсэж хөгжсөний 95 жилийн ойг тохиолдуулан зохион байгуулагдсан Монголын Өмгөөлөгчдийн Холбооны нэрэмжит спортын тэмцээн 2023 оны 11 дүгээр сарын 11, 17-19-ний өдрүүдэд спортын ганцаарчилсан төрлөөр снүүкер биллиард, дартс, багийн төрлөөр волейбол, сагсан бөмбөг амжилттай зохиогдож, аваргаа тодрууллаа. Тэмцээнд Нийслэлийн Өмгөөлөгчдийн зөвлөлийн гишүүн өмгөөлөгчид болон Архангай, Завхан, Орхон, Төв аймгийн салбар зөвлөлийн нийт 200 гаруй гишүүн өмгөөлөгч, өмгөөлөгчийн туслахууд оролцож, хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдлөө.
Тэмцээний нээлтийн үйл ажиллагааг Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Ерөнхийлөгч Л.Данзанноров нээж тамирчдад амжилт хүсэв.
2023 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр “Бодь снүүкер клуб”-д зохион байгуулагдсан снүүкер биллиардын тэмцээний тэргүүн байрт Өмгөөллийн “Фемида” ХХН-ийн өмгөөлөгч, Д.Хаш-Эрдэнэ, дэд байрт Өмгөөллийн “Human Right LLC” фирмийн өмгөөлөгч Б.Бадамжаргал, гутгаар байрт Өмгөөллийн “Фемида” ХХН-ийн өмгөөлөгч Г.Орхон нар тус тус шалгарлаа.
2023 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Монголын Худалдаа Аж Үйлдвэрийн танхимд зохион байгуулагдсан дартсын тэмцээний эрэгтэй төрлийн тэргүүн байрт Удирдах Зөвлөлийн гишүүн П.Амгаланбаатар, дэд байрт өмгөөлөгчийн туслах Г.Содном, гутгаар байрт өмгөөлөгч Г.Учрал, эмэгтэй төрлийн тэргүүн байрт өмгөөлөгч Г.Намуун, дэд байрт Монголын Өмгөөлөгчдийн Холбооны нягтлан Г.Пүрэв, гутгаар байрт Мэргэжлийн Хариуцлагын Хорооны ажлын албаны дарга Т.Одгал нар тус тус шалгарлаа.
2023 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр “Тэнүүн-Огоо спорт клуб”-ын зааланд зохион байгуулагдсан волейболын тэмцээний тэргүүн байрт “Завхан аймаг дахь өмгөөлөгчдийн салбар зөвлөл”-ийн баг, дэд байрт “Уухай” баг, гутгаар байрт “Advocate” баг тус тус шалгарлаа.
Шилдэг довтлогчоор өмгөөлөгчийн туслах Т.Золжаргал, Шилдэг холбогчоор өмгөөлөгч Ц.Батзаяа нар тодорлоо.
2023 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр “Тэнүүн-Огоо спорт клуб”-ын зааланд зохион байгуулагдсан сагсан бөмбөгийн тэмцээний эрэгтэй төрлийн тэргүүн байрт “Advocate” баг, дэд байрт “Legal legacy” баг, гутгаар байрт “Novus” баг, Эмэгтэй төрөлд тэргүүн байрт “Монгол Өмгөөлөгч” баг, дэд байрт “Монголын Өмгөөлөгчдийн Холбоо” баг, гутгаар байрт “LP Бэрс” баг тус тус шалгарлаа.
Шилдэг эрэгтэй тамирчнаар өмгөөлөгч М.Билгүтэй, Шилдэг эмэгтэй тамирчнаар өмгөөлөгчийн туслах М.Явуухулан нар тодорлоо.
Мөн Монголын Өмгөөлөгчдийн Холбооны нэрэмжит спортын тэмцээнийг амжилттай зохион байгуулсан ажлын хэсгийн ахлагч Дэд ерөнхийлөгч М.Баасанбат болон дэмжлэг үзүүлж хамтран ажилласан өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт, Э.Ганхөлөг, “Legal policy” ХХН, “Тэнүүн-Огоо спорт клуб”-ын хамт олонд талархал илэрхийлье.
ТЭМЦЭЭНД ОРОЛЦСОН НИЙТ БАГ, ТАМИРЧДАДАА БАЯР ХҮРГЭЖ, СПОРТЫН ӨНДӨР АМЖИЛТ ХҮСЬЕ.
МОНГОЛЫН ӨМГӨӨЛӨГЧДИЙН ХОЛБОО
    
          

No comment

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *