Монгол Улсын Оюуны өмчийн газрын даргын 2022 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн А/128 тоот тушаалаар Монголын Өмгөөлөгчдийн Холбооны өмгөөлөгчийн өмсгөлийн загварын зохиогчийн патент авав.
Өмгөөллийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2-т “Өмгөөлөгч шүүх хуралдаанд оролцохдоо тусгай өмсгөлтэй байх бөгөөд өмсгөлийн загвар, хэрэглэх журмыг Өмгөөлөгчдийн Холбооны Удирдах зөвлөл батална” гэж заасны дагуу Өмгөөлөгчдийн Холбооны Удирдах зөвлөлийн зүгээс 2021 оны 08 дугаар сарын 25-ны өдөр 26 тоот тогтоолоор Өмгөөлөгчийн тусгай өмсгөл хэрэглэх журмыг батлан гаргасан.
Түүнчлэн Өмгөөллийн үйл ажиллагааны нэгдсэн шаардлагын 3 дугаар зүйлийн 3.5 /”Шүүх хуралдаанд өмгөөлөгчийн өмсгөлтэй оролцох бөгөөд шүүх хуралдаанаас бусад хэрэг хянан шийдвэрлэх аливаа төрлийн ажиллагаанд оролцохдоо ажил хэрэгч хувцаслаж өмгөөлөгчийн тэмдгийг журмын дагуу зүүсэн байна.”/-т мөн шүүх хуралдаанд өмгөөлөгчийн өмсгөлтэй оролцох талаар заасан.