Мэргэжлийн Хариуцлагын Хорооноос гишүүн өмгөөлөгчдийн дунд 2022 оны 08 дугаар сарын 27-ны өдөр “Ширээний теннисний эрэгтэй, эмэгтэй ганцаарчилсан” тэмцээн амжилттай зохион байгуулагдлаа. Тэмцээнд:
Эрэгтэй ангилалд:
1-р байр Өмгөөлөгч Л.Болор-Эрдэнэ
2-р байр Өмгөөллийн “Монгол-Өмгөөлөгч” ХХН-ийн өмгөөлөгч Ж.Наранбаяр
3-р байр Өмгөөлөгч Д.Чинзориг
Эмэгтэй ангилалд:
1-р байр Мэргэжлийн хариуцлагын хорооны гишүүн өмгөөлөгч Г.Эрдэнэбилэг
2-р байр Мэргэжлийн хариуцлагын хорооны хянан шалгагч Ц.Мөнхтуяа
3-р байр Архангай аймгийн өмгөөлөгчдийн зөвлөлийн өмгөөлөгч Б.Алтанчимэг нар тус тус шалгарсан байна.
Архангай аймаг дахь өмгөөлөгчдийн салбар зөвлөлөөс тэмцээнд зорьж ирсэн ахмад өмгөөлөгч Б.Алтанчимэг, тэмцээнд оролцсон нийт гишүүн өмгөөлөгч нартаа хүний эрх, эрх чөлөөг хамгаалах, нийгэмд шударга ёсыг тогтоох үйлсэд нь өндрөөс өндөр амжилтыг хүсэн ерөөе.
МЭРГЭЖЛИЙН ХАРИУЦЛАГЫН ХОРОО