Монголын олон улсын арбитр “Шүүхийн бус журмаар маргаан шийдвэрлэх нь” сэдэвт хэлэлцүүлгийг 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн яам, Шүүхийн ерөнхий зөвлөл, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах болон анхан шатны шүүх, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, Монголын Өмгөөлөгчдийн Холбоо, Монголын Нотариатчдын танхимтай хамтран зохион байгуулахаар төлөвлөж байсныг 2022 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр зохион байгуулахаар хойшлуулж байгааг мэдэгдэж байна.
Энэхүү хэлэлцүүлгийн зорилго нь шүүхийн бус журмаар маргаан шийдвэрлэх ажиллагаа болох арбитр, эвлэрүүлэн зуучлах ажиллагааны эрх зүйн орчны практик, ололт, амжилт, тулгарч буй бэрхшээлийг тодорхойлох, мөн хуулийн байгууллагын ажилтан, албан хаагч, хуульч, өмгөөлөгч, судлаачдад маргаан шийдвэрлэхтэй холбоотой мэдээллийг хүргэж, бодлого тодорхойлоход оршино.
Иймд гишүүн өмгөөлөгчид “Шүүхийн бус журмаар маргаан шийдвэрлэх нь” сэдэвт илтгэлийг 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 18:00 цаг хүртэл Монголын Өмгөөлөгчдийн Холбооны байранд бичгээр болон Holboo@ama.org.mn и-мэйл хаягаар ирүүлнэ үү.
Ирүүлсэн илтгэлээс 1 илтгэлийг шалгаруулж, Монголын олон улсын арбитрын 2022 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр “Шүүхийн бус журмаар маргаан шийдвэрлэх нь” сэдэвт хэлэлцүүлэгт илтгэлийг хэлэлцэх болно.
Дэлгэрэнгүй мэдээллийг 80252535 /мэргэжилтэн Г.Отгонсүрэн/ дугаараас лавлана уу.