Монголын Өмгөөлөгчдийн Холбооны ерөнхийлөгч Б.Оюу-Эрдэнэ, дэд ерөнхийлөгч М.Баасанбат, Нийслэлийн өмгөөлөгчдийн зөвлөлийн мэргэжилтэн Б.Баттуул нар ЦЕГ-ын Гэрч, хохирогчийг хамгаалах хэлтсийн тасгийн дарга, цагдаагийн хошууч Н.Мөнхбат болон тус тасгийн Эрүүгийн мөрдөгч Б.Батхуяг нарыг хүлээн авч уулзав.
Тус уулзалтаар эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэрч, хохирогчийг хамгаалах, туслалцаа үзүүлэх чиг үүргийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан өмгөөлөгч хамгаалалтын арга хэмжээг хэрэгжүүлэх байгууллага, албан тушаалтантай хамтран ажиллах, өмгөөлөгч эрх бүхий албан тушаалтанд хамгаалуулах болон цуцлуулах хүсэлт гаргахад анхаарах, хамгаалалтын арга хэмжээнд өмгөөлөгчийн гүйцэтгэх үүргийн талаар болон өмгөөлөгч авах эрхийг хэрхэн хангах тухай санал, мэдээлэл солилцож, цаашид мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч, хохирогчийн эрхийг хамгаалах чиглэлээр хамтран ажиллахаар боллоо.
Жич: Гэрч, хохирогчийн эрхийг хамгаалах чиглэлээр сургалтад хамрагдаж, энэ чиглэлээр дагнаж мэргэшин ажиллах хүсэлтэй өмгөөлөгчид 70126861-3 утсаар холбогдоно уу.