Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төсөл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад үйлчлүүлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөх эсэх нөхцөл байдал үүсэхээс урьдчилан сэргийлэх, хүний эрхийн зөрчилд хүргэж болзошгүй болон хүний эрхийн зөрчлийг үүсгэж байгаа хуулийн зохицуулалтад хэрхэн нэмэлт, өөрчлөлт оруулах талаар өмгөөлөгчдийн санал, бодлыг сонсох зорилгоор өмгөөлөгчдийн дунд дараах хэлэлцүүлгийг 2022 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 10:00-16:00 цагийн хооронд Монголын Өмгөөлөгчдийн Холбооны байрны 15 давхар 1506 тоотод зохион байгуулна.
Панелистаар Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Удирдах зөвлөлийн гишүүн, өмгөөлөгч До.Батсүх, Судлаач Б.Батзориг эрүүгийн эрх зүйн доктор, өмгөөлөгч Л.Данзанноров, өмгөөлөгч Ч.Өнөржаргал /Модератор/ нар тус тус оролцоно.