“Амьдрал өөрөө гайхамшгаар дүүрэн юм”
Монголын Өмгөөлөгчдийн Холбооны гишүүн, Завхан аймаг дахь салбар зөвлөлийн өмгөөлөгч Д.Эрдэнэтуяагийн 16 настай Б.Дайрийсүрэн охин нь 2021 оны 05 сараас хойш Yolk sac tumor төрлийн хорт хавдар гэсэн оноштойгоор 2 удаагийн том хэмжээний мэс заслаар хавдраа авхуулсан боловч Монгол Улсад эмчилгээгүй гэсэн хариу авч, БНСУ-д Монгол төгрөгөөр 500,000,000 төгрөгийн зардал шаардлагатай болсон тул сайхан сэтгэлт хүмүүн, Монголын өмгөөлөгчдийн холбоо, өмгөөллийн нөхөрлөл, салбар зөвлөл, нийт өмгөөлөгч бусад хувийн хэвшлийн болон төрийн байгууллагуудыг хамруулан “ХАЙРЫН ХҮЧ” хандивын аян өрнүүлж хандивын тоглолт, хандивын худалдан авалт гэсэн олон төрөлт арга хэмжээ зохион байгуулсан.
Энэхүү хандивын арга хэмжээнд Монголын Өмгөөлөгчдийн холбооны ерөнхийлөгч Б.Оюу-Эрдэнэ, Удирдах зөвлөлийн дарга Б.Баатарсайхан, удирдах зөвлөлийн гишүүн Б.Энхзаяа, Г.Батзаяа тэргүүтэй Монголын Өмгөөлөгчдийн холбооны удирдах зөвлөлийн хамт олон, Монголын Өмгөөлөгчдийн холбооны дэд ерөнхийлөгч М.Баасанбат, Говь-Алтай аймаг дахь салбар тэргүүтэй салбар зөвлөлүүд, Өмгөөллийн Нийслэл адвокейтс, Өмгөөллийн Соёмбо легал партнерс тэргүүтэй өмгөөллийн нөхөрлөлүүд, компаниудын хамт олон болон Хайрын хүч хандивын аянд хандив өгсөн мэргэжил нэгт нийт гишүүн өмгөөлөгч нарынхаа сайхан сэтгэлийн тус дэмжлэгээр холбооны гишүүн өмгөөлөгчийн маань охин үр БНСУ-д маш хүнд хагалгаанд амжилттай орж 6 сарын туршид давтан болон нөхөн сэргээх шат шатны эмчилгээ, та бүхний өргөсөн хандивын үр дүнд эмчилгээ амжилттай болж бяцхан зүрх амь аврагдан Монгол Улс, төрөлх нутагтаа ирэн аав ээж хайртай дотны хүмүүсээ баярлуулан хичээл сургуульдаа орсон баярт мэдээтэй Өмгөөлөгчийн мэргэшлийн баяраа угтлаа.
Мэргэжил нэгт гишүүн өмгөөлөгчийнхөө охины амь насыг аврахын тулд хандив өргөсөн сайхан сэтгэлт нийт өмгөөлөгч нартаа, холбооны удирдлагууддаа баярлалаа.
Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Завхан аймаг дахь салбар зөвлөл