Хууль зүй, дотоод хэргийн яамны харьяа Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн 20 жилийн түүхийг бүтээлцсэн нийт эрдэмтэн судлаач багш, ажилтан, албан хаагчид, үе үеийн ахмадууд, тэдний гэр бүл, хамт олонд Хууль зүйн үндэсний хүрээлэн үүсгэн байгуулагдсаны түүхт 20 жилийн ойн баярын мэндчилгээг өргөн дэвшүүлье.
Хууль тогтоомжийн талаар төсөл боловсруулах, судалгаа хийх, санал дүгнэлт гаргах, хуулийн мэдээ мэдээлэл бэлтгэх, хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хуулийн хэрэгжилтэд дүн шинжилгээ хийх зэргээр хууль зүйн салбарт онцгой хувь нэмрээ оруулж буй нэгэн түшиц байгууллага билээ.
Та бүхний цаашдын эрдэм шинжилгээ, судалгааны ажилд өндөр амжилтыг хүсэн ерөөе.