Монголын Хөлбөмбөгийн Холбооноос 2022 оны 08 дугаар сарын 15-наас 08 дугаар сарын 25-ны өдрүүдэд Яармагийн Хөлбөмбөгийн талбайд зохион байгуулагдсан “Мастер ангиллын тамирчдын УАШТ-2022” тэмцээнд Өмгөөлөгч Ж.Батзоригт ахлагчтай Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Мастеруудын шигшээ баг амжилттай оролцож Хоёрдугаар байр эзэллээ.
Монголын Өмгөөлөгчдийн Холбооны гишүүн өмгөөлөгч Ж.Батзоригтоор ахлуулсан хөлбөмбөгийн мастеруудын шигшээ багт нийт гишүүн өмгөөлөгчдийн зүгээс спортын болон хүний эрх, эрх чөлөөг хамгаалах, нийгэмд шударга ёсыг тогтоох үйлсэд нь өндрөөс өндөр амжилтыг хүсэн ерөөе.