Монголын Өмгөөлөгчдийн Холбооны гишүүн өмгөөлөгч, өмгөөлөгчийн туслах, орон нутгийн салбар зөвлөл болон өмгөөллийн хуулийн этгээдүүдийн дунд чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, эрүүл аж төрөх ёсыг хэвшүүлэх, гишүүдийн бие бялдрыг хөгжүүлж, идэвхтэй хөдөлгөөнийг олон нийтэд уриалах зорилгоор жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг Монголын Өмгөөлөгчдийн Холбооны нэрэмжит спортын тэмцээн 2022.10.21-23-ны өдрүүдэд болох гэж байна.
Тэмцээн дараах төрлүүдээр зохион байгуулагдана.
Үүнд:
1. Боулингийн тэмцээн – 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 14:00 цагт “Парк боулинг”-д;
2. Сагсан бөмбөгийн тэмцээн – 2022 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 09:00 цагт Монголын Үйлдвэрчний эвлэлийн спорт зааланд;
3. Волейболын тэмцээн – 2022 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 09:00 цагт Монголын Үйлдвэрчний эвлэлийн спорт зааланд тус тус зохион байгуулна.
Спортын тэмцээнд оролцох баг тамирчдын мэдүүлгийг 2022.10.19-ний өдрийн 16:00 цаг хүртэл Монголын Өмгөөлөгчдийн Холбооны 1505 тоотод хүлээн авна.
Дэлгэрэнгүй мэдээллийг 89115361 утсаар лавлана уу.
Монголын Өмгөөлөгчдийн Холбооны нэрэмжит спортын тэмцээнд оролцох багийн тамирчдын мэдүүлгийг/татаж авах/.
Монголын Өмгөөлөгчдийн Холбоо
Тэмцээн зохион байгуулах ажлын хэсэг

