САЙН БАЙЦГААНА УУ, МЭРГЭЖИЛ НЭГТ АХ ДҮҮ, АНД НӨХӨД ӨӨ
Завхан аймаг дахь өмгөөлөгчдийн салбар зөвлөлийн өмгөөлөгч Г.Баттулгын хүү Халиунболд нь ясны хорт хавдар буюу өндөр зэрэглэлийн “ОСТЕОСАРКОМА” гэх оношоор оношлогдоод байна. Тайланд Улсад яаралтай эмчлүүлэхэд эмчилгээний нийт зардал 500 сая төгрөг шаардлагатай байгаа тул мэргэжил нэгт та бүхнээсээ халуун сэтгэлийн хандивын гараа сунгана уу хэмээн чин сэтгэлээсээ хүсэж байна.
Монголын Өмгөөлөгчдийн Холбооны нийт гишүүн өмгөөлөгч та бүхнийг “ихэр зүрхэнд амьдрал бэлэглэе” хандивын аянд нэгдэхийг уриалж байна.