Монголын Өмгөөлөгчдийн Холбооны ерөнхийлөгч Б.Оюу-Эрдэнэ, мэргэжилтэн Б.Баттуул нар Азийн хөгжлийн банкны зүүн азийн газрын төсөл, хөтөлбөрийн төлөөлөгчид болох АХБ-ны жендерийн албанд нийгмийн хөгжил хариуцсан мэргэжилтэн Малика Шагазатова /Malika Shagazatova/, АХБ-ны зүүн азийн бүсийн ерөнхий захирлын газарт Нийгмийн хөгжил, жендерийн асуудал хариуцсан мэргэжилтэн Б.Цолмон нартай 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч уулзлаа.
Тус уулзалтаар Азийн хөгжлийн банкны зүүн азийн газрын төсөл, хөтөлбөрт даван туулагч төвтэй арга зүйг боловсруулж байгаатай холбогдуулан ажлын байрны болон бусад хэлбэрээр бэлгийн дарамт мөлжлөг гарсан тохиолдлуудыг хэрхэн шийдвэрлэх, мэдээлэх сувгуудын талаар, мэргэшсэн боловсон хүчнийг бэлтгэх шаардлагатай байгаа тухай харилцан санал солилцов.
Уулзалтын үеэр Монголын Өмгөөлөгчдийн Холбооны ерөнхийлөгч Б.Оюу-Эрдэнэ дээрх асуудлаар хамтран ажиллахаа албан ёсоор илэрхийлэв.