Мэдээ мэдээлэл

“Гавьяат хуульч Б.Чимидийн нэрэмжит” шатрын тэмцээний дүн гарав

2019.02.04. “Гавьяат хуульч Б.Чимидийн нэрэмжит” шатрын тэмцээний дүн гарав. Тэмцээний тэргүүн байрт Монголын Өмгөөлөгчдийн Холбооны 2018 оны шилдэг тамирчин, спортын мастер М.Мөнгөнхүү, дэд байрт ХСИС-ийн багш Д.Гандуулга, гутгаар байрт ТЕГ-ын тамирчин Н.Баатархуяг нар тус тус шалгарлаа. Тусгай байрт Н.Найгалдорж, Т.Баярсайхан, Ч.Мянганжав нар тодров.

Тус тэмцээн жил бүр уламжлал болон зохион байгуулагддаг бөгөөд Монголын Өмгөөлөгчдийн Холбооны гишүүн хуульч, өмгөөлөгч М.Мөнгөнхүү хоёр жил дараалан тэргүүлж байгаа бөгөөд, шилжин явах цомын эзэн боллоо.

Монголын Өмгөөлөгчдийн Холбоо

“Өмгөөлөгч” сэтгүүл

 

2019-02-04
буцах