Мэдээ мэдээлэл

САР ШИНИЙН МЭНДЧИЛГЭЭ

Монгол улсын өнцөг булан бүрд ажиллаж, амьдарч буй Монголын Өмгөөлөгчдийн Холбооны гишүүн хуульч өмгөөлөгчид, үе үеийн ахмад өмгөөлөгчид, тэдний гэр бүл, хамтран ажилладаг байгууллага, үйлчлүүлэгчдэд XVII жарны “Урвуулагч” хэмээх шороон гахай жилийн сар шинийн мэндийг хүргэе.

Ирж буй шороон гахай жилдээ эрхэм өмгөөлөгч та бүхний гэр бүл тань аз жаргал, инээд хөөр дүүрэн, эрүүл энх, элбэг хангалуун амьдарч:

Ургах улаан нарнаас цог хийморийн галыг авч

Уудам хөх тэнгэрээс уярал ухаарлын хүчийг сэлбэж

Ураг төрөл, элгэн саднаараа уулзан учрахын ерөөл өргөж

Учран золгох хүн бүрд сэтгэлийн сайхан үгийг бэлэглэж, тэгш дүүрэн жаргалтай байхын өлзийтэй сайхан ерөөл дэвшүүлье!

САР ШИНЭДЭЭ САЙХАН ШИНЭЛЭЭРЭЙ!

МОНГОЛЫН ӨМГӨӨЛӨГЧДИЙН ХОЛБООНЫ

ЕРӨНХИЙЛӨГЧ Б.ГАНБААТАР

 

 

2019-02-02
буцах