Мэдээ мэдээлэл

"Гавьяат хуульч Б.Чимидийн нэрэмжит" шатрын тэмцээн болж байна

2019.02.02. Ардчилсан Үндсэн хуулийн баярын өдрийг тохиолдуулан жил бүр зохион байгуулагддаг “Гавьяат хуульч Б.Чимидийн нэрэмжит” шатрын тэмцээн ХЗҮХүрээлэнгийн “Хуульчдын танхим”-д болж байна. Тэмцээн Монголын Өмгөөлөгчдийн Холбоо, УИХ, ШЕЗ, УЕПГ, УДШ, АТГ, ТЕГ, ШШГЕГ, ОБЕГ, ЦЕГ, ХЗҮХ, Монголын Нотариатчдын Танхим, Гадаадын иргэн харьяатын газар, МХХ, МУИС-ХЗС, Шихихутуг-ХЗС, Хууль сахиулахын их сургууль, Орхон их сургууль зэрэг 18 хуулийн байгууллагын 50 орчим тамирчид оролцож байгаагаараа онцлогтой. Шатрын тэмцээнд Монголын Өмгөөлөгчдийн Холбоог төлөөлж Нийслэлийн Өмгөөлөгчдийн Зөвлөлийн дарга Ч.Жадамба, өмгөөлөгч М.Мөнгөнхүү, Б.Дамба, Т.Сайнбаяр, Л.Ононбаяр, Дархан-Уул аймгийн Өмгөөлөгчдийн зөвлөлийн дарга Б.Чинбаатар, өмгөөлөгч Ч.Булган нар оролцож байна. Тэмцээнд оролцож буй Монголын Өмгөөлөгчдийн Холбооны гишүүн хуульч, өмгөөлөгчиддөө амжилт хүсье.

Монголын Өмгөөлөгчдийн Холбоо

“Өмгөөлөгч” сэтгүүл

 

2019-02-02
буцах