Мэдээ мэдээлэл

Өмгөөлөгчдөд шагналын хур буув

2018.12.28. Шинэ оны босгон дээр Монголын Өмгөөлөгчдийн Холбооны гишүүн хуульч, өмгөөлөгчдөд шагналын хур буулаа. Монгол улсын Ерөнхийлөгчийн 2018 оны 12-р сарын 26-ны өдрийн №165 дугаар зарлигаар "Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон"-гоор Монголын Өмгөөлөгчдийн Холбооны гишүүн хуульч, өмгөөлөгч Х.Оюунсүрэнг шагнасныг ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж гардууллаа.

         Төрийн дээд шагнал "Алтан гадас" одонгоор Монголын Өмгөөлөгчдийн Холбооны гишүүн хуульч, өмгөөлөгч Да.Батсүх, С.Батжаргал, Н.Энхцэцэг, С.Уранбаатар, “Хөдөлмөрийн хүндэт медаль”-иар өмгөөлөгч С.Нэргүй, Бу.Оюунбилэг, Ш.Мягмарцэрэн, П.Оюундэлгэр, Архангай аймгийн Өмгөөлөгчдийн зөвлөлийн өмгөөлөгч Г.Энхбаяр, “Өмгөөлөгч” сэтгүүлийн Хариуцлагатай нарийн бичгийн дарга М.Эрдэнэчимэг нарыг тус тус шагнасныг Монголын Өмгөөлөгчдийн Холбооны ерөнхийлөгч Б.Ганбаатар, Удирдах зөвлөлийн гишүүн Ж.Батзоригт, З.Сүхбаатар, Б.Оюу-Эрдэнэ, Ц.Гансүх нар гардуулж өглөө.

      Монголын Өмгөөлөгчдийн Холбооны “Өмгөөлөгчийн алдар” алтан медалиар өмгөөлөгч П.Ундрах-Эрдэнэ, Н.Нармандах нар тус тус шагнагдлаа. ТЕГ-ын “Аюулгүй байдлын төлөө” 1-р зэргийн медалиар өмгөөлөгч Б.Цэрэндолгор, 2-р зэргийн медалиар Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Удирдах зөвлөлийн гишүүн Ж.Батзоригт, өмгөөлөгч Д.Ганбат, МЗХ-ны “Хөдөлмөрийн алдар” алтан медалиар өмгөөлөгчийн туслах Б.Батдэмбэрэл, С.Мөнхтөр нарыг тус тус шагнаж урамшуулсан юм.

           Хууль зүйн салбарт үр бүтээлтэй олон жил ажиллаж, хүний эрхийг хамгаалах, нийгэмд шударга ёсыг тогтоох үйлсэд хүчин зүтгэж яваа эрхэм хуульч, өмгөөлөгч та бүхэнд сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Монголын Өмгөөлөгчдийн Холбоо

"Өмгөөлөгч" сэтгүүл

 

2018-12-28
буцах