Мэдээ мэдээлэл

Өмгөөлөгчдийн шинэ жил болов

2018.12.27. Монголын Өмгөөлөгчдийн Холбооны “Өмгөөлөгчдийн шинэ жил”-ийн баярын цэнгүүн 2018 оны 12-р сарын 26-нд “Grand hill”-д амжилттай зохион байгуулагдаж, Монголын Өмгөөлөгчдийн Холбооны ерөнхийлөгч Б.Ганбаатар, СГЗ, доктор Б.Галаарид, ХЗҮХ-ийн Эрдэмтэн нарийн бичгийн дарга П.Амаржаргал, Гавьяат хуульч Ж.Яринпил, Удирдах зөвлөлийн гишүүд, ахмад өмгөөлөгчид болон Төв, Дархан-Уул, Дорноговь аймгийн Өмгөөлөгчдийн зөвлөлийн нийт 200 гаруй хуульч, өмгөөлөгчид оролцлоо.

      Цэнгүүний үеэр Монголын Өмгөөлөгчдийн Холбооны “ОНЫ ЭНЭРЭНГҮЙ ӨМГӨӨЛӨГЧ”-өөр өмгөөлөгч Х.Цэцэгхорлоо, “ОНЫ ШИЛДЭГ ТАМИРЧИН”-аар өмгөөлөгч М.Мөнгөнхүү, “ОНЫ ШИЛДЭГ НӨХӨРЛӨЛ”-өөр өмгөөллийн “Адвокат консалтинг” ХХН, “ОНЫ ШИЛДЭГ ӨМГӨӨЛӨГЧ”-өөр өмгөөлөгч З.Сүхбаатар нар тус тус шалгарсан юм. “ОНЫ ШИЛДЭГ ХАНДИВЛАГЧ”-аар Монголын Өмгөөлөгчдийн Холбооноос зохион байгуулсан үйл ажиллагаанд 10.000.000 төгрөгөөс дээш хандив өргөсөн таван нөхөрлөлийг шалгаруулсан бөгөөд өмгөөллийн “Монгол элч консалтинг”, “Монгол өмгөөлөгч”, “Адвокат консалтинг”, “Алтан зөвлөх”, “Соёмбо легал партнерс” ХХН-үүд тодорчээ. Өмгөөлөгч Д.Пүрэвбаатарыг “ОНЫ ОНЦЛОХ ӨМГӨӨЛӨГЧ”-өөр тодруулж цом, мөнгөн шагналаар шагнасан юм.

         Шинэ жилийн баярыг тохиолдуулан хүний эрхийг хангах, хамгаалах, хөхиүлэн дэмжих үйлсэд оруулсан хувь нэмрийг өндрөөр үнэлж, ХЭҮК-ийн шагнал “Хүний эрхийн төлөө” медалиар гавьяат хуульч Ж.Яринпил, Удирдах зөвлөлийн гишүүн Ж.Батзоригт, өмгөөлөгч Ц.Монгол нарыг шагнасан бол ХЗДХЯ-ны “Хууль зүйн албаны тэргүүний ажилтан” цол тэмдгээр өмгөөлөгч Т.Баясгалан, “Хүндэт жуух бичиг”-ээр өмгөөлөгч С.Баярмаа нар тус тус шагнагджээ.

      Монголын Өмгөөлөгчдийн Холбооны “Хүндэт тэмдэг”-ээр СГЗ, доктор Б.Галаарид, өмгөөлөгч С.Дондов, Б.Лхагвацэрэн, Ж.Энхтуяа, “Тэргүүний өмгөөлөгч” цол тэмдгээр өмгөөлөгч Б.Жамбал, О.Батцэцэг, Б.Шаравжамц, С.Оюун, Д.Энхтуяа, Ц.Одончимэг, М.Ганцэцэг, Б.Болд, Ховд аймгийн Өмгөөлөгчдийн зөвлөлийн өмгөөлөгч М.Эрдэнэ-Оюун, Төв аймгийн Өмгөөлөгчдийн зөвлөлийн өмгөөлөгч Б.Сэндэнпүрэв, “Өмгөөлөгчийн алдар” алтан медалиар өмгөөлөгч Н.Нарантуяа, Г.Батцэцэг, О.Цэрэнпунцаг, Г.Ганбадрах, П.Ундрах-Эрдэнэ, Г.Жамиймаа, Архангай аймгийн Өмгөөлөгчдийн зөвлөлийн өмгөөлөгч Б.Эрдэнэсувд, Баянхонгор аймгийн Өмгөөлөгчдийн зөвлөлийн өмгөөлөгч Д.Мэндээ, Дархан-Уул аймгийн Өмгөөлөгчдийн зөвлөлийн дарга Б.Чинбаатар, өмгөөлөгч Б.Содболд, Г.Энхцэцэг, Н.Төгсбаяр нар тус тус шагнагдлаа. Монголын Залуучуудын Холбооны “Залуу үеийг халамжлан хүмүүжүүлэгч” цол тэмдгээр өмгөөлөгч Х.Энхтайван, А.Энхтуяа, “Тэргүүний залуу хуульч” цол тэмдгээр өмгөөлөгчийн туслах Ж.Сувд-Эрдэнэ нар шагнагдсан бол “Спортын дэд мастер” цолоор өмгөөлөгч П.Рэнцэнхорлоо, Монголын Үндэсний Олимпийн хорооны “Олимпийн алдар” одонгоор Удирдах зөвлөлийн гишүүн Д.Цэндсүрэн нарыг тус тус шагнажээ. Цэнгүүний үеэр Өмгөөлөгчдийн байгууллагын 90 жилийн ойд зориулсан зарласан шүлгийн уралдаанд тусгай байр эзэлсэн Дорноговь аймгийн Өмгөөлөгчдийн зөвлөлийн өмгөөлөгч М.Чулуунд шагналыг гардуулан өгсөн юм.

             Баярын цэнгүүний үеэр “Алтан торой”-н дуудлага худалдааг зохион байгуулан 660.000 төгрөгөөр худалдаалагдаж, орлогыг  Ахмадын хорооны үйл ажиллагаанд хандив болгож хүлээлгэж өгсөн юм. Өмгөөлөгчдийн нэгдсэн шинэ жилийн баярын үйл ажиллагаа шагналын хур буусан, дуу хуур, хөгжөөн цэнгэлээр дүүрэн болж өндөрлөлөө.  

Монголын Өмгөөлөгчдийн Холбоо

“Өмгөөлөгч” сэтгүүл

 

 

2018-12-28
буцах