Мэдээ мэдээлэл

“Алтан гадас” одонгоор шагнагдав

2018.07.18. Тулгар төрийн 2227, Их Монгол улс байгуулагдсаны 812, Ардын хувьсгалын 97 жилийн ойн баярын өдрийг тохиолдуулан Монгол улсын Ерөнхийлөгчийн 2018 оны 7-р сарын 6-ны өдрийн №92 дугаар зарлигаар "Алтан гадас" одонгоор Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Удирдах зөвлөлийн гишүүн Д.Батсүх шагнагдсаныг УИХ-ын гишүүн С.Эрдэнэ гардууллаа.

         Хууль зүйн салбарт үр бүтээлтэй олон жил ажиллаж, хүний эрхийг хамгаалах, нийгэмд шударга ёсыг тогтоох үйлсэд хүчин зүтгэж яваа эрхэм хуульч, өмгөөлөгч танд сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Монголын Өмгөөлөгчдийн Холбоо

"Өмгөөлөгч" сэтгүүл

 

 

2018-07-18
ЗУРГИЙН ЦОМОГ
буцах