Мэдээ мэдээлэл

“Өмгөөллийн тухай хуулийн төсөл”-ийн хэлэлцүүлэг болно

Монгол улсад Өмгөөлөгчдийн байгууллага үүсэж хөгжсөний 90 жилийн ойд зориулж, “Өмгөөлөгч, Өмгөөлөгчдийн өөрөө удирдах ёсны байгууллагын эрх зүйн орчин” сэдэвт хэлэлцүүлгийг 2018 оны 04-р сарын 13-ны өдөр МУИС-ийн Шинэ номын сангийн хурлын танхимд зохион байгуулж байна.

Тус хэлэлцүүлгийн үеэр ХЗДХ-ийн сайдаас баталсан “Өмгөөллийн тухай хуулийн төсөл”-ийн үзэл баримтлал, хуулийн төслийн талаарх хэлэлцүүлгийг эрдэмтэн судлаачдын дунд зохион байгуулж байгаагаараа онцлогтой. “Өмгөөллийн тухай хуулийн төсөл”-ийг хэлэлцүүлэгт оролцож буй эрдэмтэн судлаачдад урьдчилан хүргүүлсэн бөгөөд хэлэлцүүлгээс гаргасан саналуудыг нэгтгэн нийлүүлж, боловсруулж, хууль тогтоох байгууллага УИХ, Засгийн газар, ХЗДХЯам болон Монголын хуульчдын холбоонд хүргүүлэхээр зохион байгуулж байна. Энэхүү хэлэлцүүлгийг 21 аймгийн Өмгөөлөгчдийн зөвлөлөөр дамжуулан орон даяар live-аар шууд дамжуулан үзүүлж, “Өмгөөллийн тухайн хуулийн төсөл”-ийн талаарх мэдээллийг өгч байгаа нь мэргэжлийн өмгөөлөгчид төдийгүй иргэд, олон нийтэд нээлттэй хүргэж байна.

Хэлэлцүүлэгт Академич Ж.Амарсанаа “Хүний эрх, шударга ёс, өмгөөлөгч”, Академич С.Нарангэрэл “Өмгөөлөгчийг өмгөөлөгчөөр нь үлдээх шаардлагатай” сэдвээр тус тус илтгэл тавьж, хэлэлцүүлэг өрнүүлэх юм байна.

Монголын Өмгөөлөгчдийн Холбоо

“Өмгөөлөгч” сэтгүүл

2018-04-12
ЗУРГИЙН ЦОМОГ
буцах